Л.Болд гишүүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2018.11.28-ны өдрийн “маргаан үүсгэх шаардлагагүй” гэсэн 184 дүгээр тогтоолыг үл хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын даргад хүргүүлсэн 26 гишүүний гарын үсэг бүхий УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотой Шаардлага гаргах тухай албан бичгийг гишүүдийн гуравны нэгээс дээшх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь илт хууль зөрчсөн шийдвэр болно” хэмээн үзэж ийнхүү гомдол гаргасан байна. Мөн Л.Болд гишүүн өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хандаад байсан ба түүнийгээ ч мөн энэхүү мэдээллээр дахин нотлон гаргажээ.

Уг гомдолд “Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2018.11.12-ны өдрийн тайлбар өгөх тухай 2/507 тоот албан бичгийн дагуу УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс 2018.11.15-ны өдөр 12830 тоот албан бичгээр УИХ-ын даргад хүргүүлсэн 26 гишүүний гарын үсэг бүхий УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахтай холбогдох шаардлага гаргах тухай 2018.07.10-ны өдрийн 8484 тоот албан бичгийн эх хувийг нотариатаар баталгаажуулан хүргүүлсэн боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүн маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэх шаардагдах бэлтгэлийг хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, аль нь нотлох баримт болохыг шууд тогтоогоогүйгээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолын үндэслэх хэсэг нь маргаан үүсгэхээс татгалзсан талаарх тайлбар байхгүй байгаа нь гишүүний 184 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний 184 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөх  үндэслэлгүй бөгөөд миний гаргасан мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж өгөн үү” гэжээ.


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(116.113.99.171) 2018 оны 12 сарын 13

Undsen huuliin tsets shudarga yosyg barimtlan ajillah shaardlagatai bna!

0  |  0
Бата(202.70.34.115) 2018 оны 12 сарын 11

Тэнд шударга хүн байгаа болов уу хонгилын хамгаалагчид байдаг бол хэцүү

0  |  0
Иргэн(59.153.115.76) 2018 оны 12 сарын 11

Болд гэж нэг гошигносон еедтэй ч амьтан биш. Цэц тэр гомдоод байгаа юмыг нь авахгуй байвал таарна

0  |  0
temuujin(202.9.45.159) 2018 оны 12 сарын 11

Цэцийн гишүүдийг Ээбээтэй нь хамт хонгилд нь хатаах өдөр ирэх байлгүй.

0  |  0
Иргэн(182.160.32.36) 2018 оны 12 сарын 11

Лувсанвандан гуай бол монголын тэргүүний сэхээтэн эрдэмт хүн байсан бөгөөд хүү нь Сайн хүний үр,Сүүт гүүний унага гэдэг, Эцгийнхээ шийр гэгчээр шударга гишүүн байна

0  |  0
Иргэн(182.160.32.36) 2018 оны 12 сарын 11

Хонгил гэж үү Ү Х Цэц

0  |  0
hi(202.21.118.6) 2018 оны 12 сарын 11

hongiliinhond handaad hereg bna uu da

0  |  0
Gonshignoh er giinaj(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Bold aav shigee noiton hamuu shig gonshignood l avahaa bolioch dee Jijig Luvsanvandangiin jijig tolgoit huugiin taalald buh yum niitseh estoi bolj baina uu?!

0  |  0
Gonshignoh er giinaj(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Bold aav shigee noiton hamuu shig gonshignood l avahaa bolioch dee Jijig Luvsanvandangiin jijig tolgoit huugiin taalald buh yum niitseh estoi bolj baina uu?!

0  |  0
Gonshignoh er giinaj(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Bold aav shigee noiton hamuu shig gonshignood l avahaa bolioch dee Jijig Luvsanvandangiin jijig tolgoit huugiin taalald buh yum niitseh estoi bolj baina uu?!

0  |  0
зочин(150.129.140.87) 2018 оны 12 сарын 11

Одбаяр аа, Ми.Энхболдын ,талд ,байнга ,үйлчилж ,чадахгүй. Үнэнд ,гүйцэгдэнэ ,шүү. Ми.Энхболд ,олон ,хүн ,ардаа,чирнэ ээ Одоо ,ч ,гэсэн, цэц ,хамгаална ,гэсэн горьдлоготой, том ,дуугарч ,байна. Шудрага ,шийднэ ,шүү. Монголын ,ард ,түмний ,хувь,заяа,та ,нараас ,шалтгаална.

0  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

ЭНХБОЛДЫН ГАР ХӨЛ МАНАН-Н ХУЛГАЙЧУУД ХАА САЙГҮЙ САНДАЛ ШИРЭЭ ЭЗЭЛЧИХСЭН БАЙГАА ЭНЭ ҮЕД ШУДАРГА ШҮҮХ БАЙХГҮЙ.ТИЙМЭЭС АРД ТҮМНЭЭСЭЭ ТУСЛАМЖ ГУЙВАЛ МАНАН-Г ХҮЙС ТЭМТРЭХДЭЭ ГАР ХӨЛ ХАМСААТНУУДЫ НЬ Ч ГЭСЭН НЭГ БҮРЧЛЭН ДҮҮЖЛЭХ БОЛНО.ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БОЛДОГ МАНАН-Д АДИЛХАН ХУУЛЬГҮЙ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ.ГЭР БҮЛИЙ НЬ Ч ГЭСЭН

0  |  0
Top