60 тэрбумын хэлэлцүүлгийг хөөцөлдөж байгаа хүн байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт чуулганы индэр дээрээс “60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх долоо хоногт тэр хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв ирц нь бүрдэхгүй бол дэд хорооныхоо гишүүдийг чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу санал санаачилгаа бичээд, албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явагдах ёстой” хэмээн мэдэгдсэн.

Хэрэв Их хурлын даргын ярьснаар бол энэ долоо хоногт 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг болж, ядаж л хэлэлцүүлэгт бэлтгэж, Монголын төр, парламент, эрх баригч намын "шүдний өвчин" болоод байгаа энэ сэдэв рүү нийгэм тэр аяараа анхаарлаа чиглүүлэх ёстой байв. Гэтэл 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаан хэзээ болох талаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд хамаарах холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Албан бичгээр үүрэг ирээгүй учир 60 тэрбумын хэлэлцүүлгийг хөөцөлдөж байгаа хүн байхгүй” гэсэн хариулт өглөө.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shantaajchin Oyun-Er(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Yu baihgui gej. Oyun-Erdene havar,zun namarjin 3 uliral damjin yarisan bizdee. Oyun-Erdene ee chi ooriinhoo boalk deer bicheed baingiin horoon ogoogui yu uu kkk. Gudamjind orilood yavsan shantaajchin bolj taarlaa uy?!

0  |  0
shantaajchin Oyun-Er(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Yu baihgui gej. Oyun-Erdene havar,zun namarjin 3 uliral damjin yarisan bizdee. Oyun-Erdene ee chi ooriinhoo boalk deer bicheed baingiin horoon ogoogui yu uu kkk. Gudamjind orilood yavsan shantaajchin bolj taarlaa uy?!

0  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

МАНАН-Г ХҮЙС ТЭМТРЭХ ХЭРЭГТЭЙ.МАНАН СӨНӨТҮГЭЙ.ХАРААЛ ИДМЭРҮҮДИЙГ ҮР УДМААР НЬ ШИЙТГЭЖ ҮР УДМЫ НЬ ТАСЛАН МОНГОЛЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХГҮЙ БОЛ МОНГОЛ СҮЙРНЭ.ӨРСӨЖ Л УСТГАХ ЦАГ НЬ БОЛСОН.БУУ ЗЭВСЭГТЭЙ БОЛ Ч

0  |  0
зочин(150.129.140.87) 2018 оны 12 сарын 11

Ми.Энхболд ,би,үүрэг,өгдөггүй ,гээд ,байсан ,яасан ,бэ. Төрийн ,байнгын ,хороо 10:9 харьцаатай.Ми.энхболдын ,талынхан ,байгаа. Хууль ,зүйн,байнгын ,хороо, чуулганаар ,давхар ,хэлэлцүүлэх ,хэрэгтэй.

0  |  0
Top