БАЙНГЫН ХОРОО: Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг 66.2 хувиар дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрынхаа эсрэг кноп дарж, огцруулах санал өгсөн ба үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ. Уг асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Ц.Мөнх-Оргил: Харамсалтай байна. Ц.Цогзолмаа сайд 30 жил тасалдсан тусгай сургуулийн асуудалд маш том ахиц гаргасан. Багш нарыг нь бэлтгэх чиглэлээр МУИС дээр бүхэл бүтэн тэнхим байгуулагдсан байна. ОХУ-д мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүддээ хандаж байнгын хорооны хуралдаа суухыг үүрэг болгооч гэж хэлүүлмээр байна.

А.Ундраа: Улстөрчийн хувьд Ц.Цогзолмаа зоримог шийдвэр гаргалаа. Таны манай тойргийн сургуулийн асуудлыг шийдэж өгсөнд баярлаж явдаг. Нарны хороололд 10 мянга гаруй иргэд амьдардаг байсан. Мөн Хөгжим бүжгийн коллежийг консерватор болгох шийдвэр гаргасанд баярлалаа.

Г.Мөнхцэцэг: Боловсролын салбар сүүлийн жилүүдэд дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна. Нийгмийн тулгуур багана болсон салбарууд сайд солигдсоноор уналтад орж болохгүй. Монгол Улсын зүрхний том шигдээс болж байсан сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэгдээд явж байгаа. Хууль эрх зүйн орчин ч сайжирч байгаа. Таныг ийм шийдвэр гаргасан явдалд би харамсаж байна. Хариуцлага гэдэг бол ажлыг нь хийлгээд алдааг нь өөрөө засуулаасай гэж би боддог. Ер нь төрийн бодлого шийдвэр ямар ч сайдтай байлаа гэсэн хэрэгжээд явах боломжтой ч гэсэн сайдаар төгөлдөржих ёстой. Таны удирдан зохион байгуулах чадвараар боловсролын салбарын ажил өөдөлж байсан гэж бодож байна.

Б.Ундармаа: Энэ засгийн үед нийгмийн хоёр том салбарыг эмэгтэйчүүд маань удирдаж байгаа. Боловсролын салбарыг эмэгтэй хүн удирдсанаараа эдийн засгийн амаргүй үед бага насны хүүхдийг төлөвшихөд чиглэсэн хөрөнгө мөнгийг тусгаж чадаж байгаа. Цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэгдүүлж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц бодлогыг хэрэгжүүлсэн. Мэргэшсэн багшаар заалгаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн маань хөгжилд оновчтой ажлууд хийж чадсан.

М.Билэгт: Гүйцэтгэх засаглалаа бид томилсон. Энэ засаглал маань нэг сайдынхаа суудлыг УИХ-ын гишүүнийхээ хувиар санал хураалтад оролцсоны төлөө огцруулж байна. Сүүлийн хориод жил уналтад ороод байсан салбарыг удирдаж сайн ажилласан.Тэгэхээр Ц.Цогзолмаа сайдад цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ц.Цогзолмаа: УИХ-ын гишүүнийхээ хувьд гаргасан шийдвэртэй холбоотой асуудал ийм байдалд хүрлээ. Мэдээж удирдаж ажиллаж байсан ажлынхаа үр дүнг үзэхийг хүсэхгүй сайд гэж байхгүй. Нэгнээс нь өргөдлийг нь аваад нөгөөгөө огцруулна гэдэг нь санамсаргүй зүйл биш. Я.Содбаатарыг өргөдөл бичүүлж авсан шигээ адил саналыг надад хэлж болох байсан. Би өөрийнхөө гаргасан шийдвэрт хариуцлагаа хүлээе гээд байр сууриа илэрхийлчихсэн байгаа учраас УИХ-аас шийдвэрлэж өгөх байх хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн 66.2 хувь саналаар Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг дэмжлээ.


М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zov zov.(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Hurelsuhiin hooson hiirehsen zasgiin gazraas erhten shig yas salsan ni deer Tsogzolmaa zov shiidver gargalaa.Odoo Zandanshatar zasgaa tanhimiin zarchmaar ajillulah uurgee bieluulj hooson hiirehlees salgaad ogooch ee

0  |  0
zov zov.(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Hurelsuhiin hooson hiirehsen zasgiin gazraas erhten shig yas salsan ni deer Tsogzolmaa zov shiidver gargalaa.Odoo Zandanshatar zasgaa tanhimiin zarchmaar ajillulah uurgee bieluulj hooson hiirehlees salgaad ogooch ee

0  |  0
zov zov.(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Hurelsuhiin hooson hiirehsen zasgiin gazraas erhten shig yas salsan ni deer Tsogzolmaa zov shiidver gargalaa.Odoo Zandanshatar zasgaa tanhimiin zarchmaar ajillulah uurgee bieluulj hooson hiirehlees salgaad ogooch ee

0  |  0
Билэгт гишүүн ээ(139.5.216.214) 2018 оны 12 сарын 11

сарангэрэл сайн ажиллаад байгааг нь мэдэхгүй л юм байна шүү

0  |  0
Top