Кайли Женнер охинтойгоо ижилсэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Кардашианы гэр бүлээс гаралтай 21 настай Кайли Женнер, 26 настай Трэвис Скотт нар гэрлэж хэдхэн сарын өмнө анхныхаа охиныг өлгийдөн авсан билээ. Кайли тэр бүр охиноо нуугаад байдаггүй, өөрөөр хэлбэл инстаграм хуудсаараа гэр бүлийнхээ зургуудыг тогтмол хуваалцдаг нэгэн юм.

Тэрбээр энэ удаа охинтойгоо ижилссэн зургаа инстаграм хуудсаараа хуваалцжээ. Кайли энэ оны наймдугаар сард "Adidas" брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд 90 настай "Falcon" компанийн шинэчлэгдсэн "Play off" пүүзийг мөн танилцуулсан байдаг. Залуу ээж Кайли Женнер охины хамт "Falcon" болон "Adidas" брэндийн хувцсаар ижилссэн байв.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top