“Эдийн засгийн коридор”-ын төслүүдэд “Эрдэнэс Монгол” голлох үүрэгтэй оролцоно

2018 оны 12 сарын 11

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц,  аж үйлдвэр,  хилийн боомт, хөдөө аж ахуй зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд гурван талт ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр уулзалт боллоо.Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэрэгжүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар ажлын хэсэгт танилцуулав. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын зах зээлд IPO гаргаж, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудын нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах замаар хөрөнгө босгож, санхүүгийн хүндрэлтэй байдлаас гаргах хувилбарыг боловсруулж буйг илтгэлдээ онцоллоо. Мөн нүүрсний давхаргын метан хий, металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр, нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлэхээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж байгааг танилцуулсан. Цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй бөгөөд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд компанийн зүгээс голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.

Уулзалтыг нээж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч захирал А.В.Зелёнев, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны баруун бүсийг хөгжүүлэх газрын дэд дарга Жан Мин нар үг хэлсэн бөгөөд Монголын талаас ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, УУХҮЯ, Хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, илтгэл тавив. Уулзалтаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлт, хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэл болон гурван улсын хооронд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг боломжийн талаар хөндөн хэлэлцлээ гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.92.80) 2018 оны 12 сарын 11

MONGOLD DAVHAR VAGON YAVAH STANDART HANGAGDAJ BAIVAL OROS HYATDAD DAVHAR VAGONII SANAL TAVIJ BOLNO

0  |  0
Top