“Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сэдэвт сургалт болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сэдэвт сургалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 0830-1300 цагийн хооронд Төр захиргааны 4-р байрны 2 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ийн ашиглалтын талаар зөвлөгөө авч тендер илгээх, тендерийн материалыг зохиох шаардлагын дагуу бэлтгэх, дотоодын давуу эрх тооцуулах зэргээр мэдээлэл авах тендерт оролцогчид 75757807 утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top