Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах талаар санал солилцов

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманныг өнөөдөр /2018.12.11/ ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж байгаа НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд гарч буй зарим өөрчлөлтүүд, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл, санал солилцов.

Гадаад харилцааны сайд дээрх шинэчлэлтэй холбогдуулан гарах аливаа шилжилтийн үйл явц, өөрчлөлтийг Засгийн газрын зүгээс аль болох ойлгож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно. Мөн уулзалтын үеэр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, үүнийг шийдвэрлэх арга замын талаар талууд саналаа солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Hongio tolgoitiin suuj baigaa tsaraig hardaa. Balmad zan gej ene dee

0  |  0
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Hongio tolgoitiin suuj baigaa tsaraig hardaa. Balmad zan gej ene dee

0  |  0
Hooson shou(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Tsogtbaataraa utaag arilgahad tanii am dutaagui l dee. Alban uurgeeree ene ajliig hariutssan hun baigaa ter ajlaa hiig. zugeer l ajliig ni hiilgemeer baina sh dee. Togtbaatar aa ter NUB ireed uB-iin utaag arilgaad ogoh bolj baina uu?! esvel utaagaar soudaj NUB-ees heden yum salgaj halaaslah geed baigaa yum uu daa

Top