Евгений Плющенкогийн таван настай хүүгийн амжилт ээжийгээ уйлахад хүргэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

 

Оросын алдартай уран гулгагч Евгений Плющенкогийн хүү таван настай Саша насандаа баймгүй амжилт, алдар нэрд хүрсээр байна. Хүү саяхан уран гулгалтын томоохон тэмцээнд оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр уг тэмцээний хамгийн залуу оролцогч байсан аж.

Саша хүү түүнчлэн мөнгөн медаль авсныхаа дараа ээжээсээ өвдөг сөгдөн уучлалт гуйж Янаг уйлуулсан байна. Хүүгийн ээж, продюсер Яна Рудковская энэ талаар “Instagram” хуудсандаа “Хүү минь «...Ээж ээ, намайг уучлаарай. Би хоёрдугаар байрт орчихлоо. Дараагийн тэмцээнээр таны төлөө заавал алт авна аа…» гэж сая надад хэллээ. Би уйлах нь ховор хүн. Гэхдээ би одоо суугаад уйлж байна” гэж бичжээ.

Саша хоёр настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн билээ. Тэрбээр мөн загвар өмсдөг.

Пятилетний Саша Плющенко довел маму до слез, извинившись перед ней за «серебро»

 О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг(202.126.89.202) 2018 оны 12 сарын 12

Хөөрхөн эгдүү вэ?

0  |  0
Ганаа(80.217.106.141) 2018 оны 12 сарын 12

Красивий мальчик

0  |  0
Кк(66.181.161.98) 2018 оны 12 сарын 11

Яасан хөөрхөн хог вэ

0  |  0
999999(202.179.31.40) 2018 оны 12 сарын 11

Какие красавчик

0  |  0
Top