ӨНӨӨДӨР: Монголчуудын дундаж цалингийн үзүүлэлтийг танилцуулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 

08:00 цагт

  • Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 67-р сургууль орчимд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоол /01 дүгээр тогтоол: Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай/-ын биелэлтийн талаар газар дээр нь очиж ажиллана.

08.00 цагт

  • “Holiday Inn” зочид буудалд “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно.

09:00 цагт

  • Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Баянгол дүүргийн Нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн болно. Утас: 9100-0017

09.00 цагт

  • АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн сургалт болно.

09:30 цагт

  •  НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 7011-9922, 8808-4523

09:30 цагт

  • Номадика бизнес төвийн 3 давхарт “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү?” дугуй ширээний-уулзалт ярилцлага болно. Утас: 8800-5274, 9901-6382

10:30 цагт

  • НМХГ-т шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 9188-7887

11:00 цагт

  • "Зууны мэдээ" мэдээллийн төвд "Босоо хөх Монгол" ТББ-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол Улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа тухай мэдээлэл хийнэ. Утас: 9099-9969, 8057-7777

11:00 цагт

  • Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулна. Утас: 9918-7024

11:00 цагт

  • Тэнгис кино театрт “Ногоон паспорт 2018 оны шилдгийг шалгаруулах ёслол”-ын арга хэмжээ болно. Утас: 8805-4040

11:00 цагт

  • Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн танхимд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Дундаж цалингийн 3-р улирлын мэдээлэл хүргэнэ.

11:00 цагт

  • Монголын Хөлбөмбөгийн холбоонд Хөлбөмбөгийн од Peter Schmeichel хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт

  • Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.

11:30 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын гишүүдэд Хөрөнгө орлогын мэдүүлэг дэх орлогоо нотлохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9906-3282

15:00 цагт

  •  Стандарт хэмжилзүйн газарт ЦССҮТ-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

 

ТӨРИЙН ОРДОНД

10.00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт

  • “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт

  • “Г” танхимд Ёс зүйн дэд хорооны хуралдана.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top