ФОТО: Орхигдсон барилга дахь үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Австрали улсаас гаралтай Тайрон Райтийн бүтээл урлагийн ертөнцөд алдаршжээ. Энэ нь "Rone" нэртэй төсөл юм. Тайрон нь Мельбурн хотод оршин суудаг.

Тэрбээр нурсан, орхигдсон барилга байшингийн ханан дээр бүсгүйчүүдийн хөрөг зургийг амилуулдаг нэгэн. Зураачийн үзэж байгаагаар эдгээр нурсан, мартагдсан барилгууд нь санамсаргүй байдлаар орхигдоогүй гэдэгт итгэдэг. Цаг агаар болон эмх замбараагүй байдлаас үүссэн эдгээр барилгуудад эмэгтэй хүний хөрөг зургийг өөр өөр өнцгөөр зурж харуулсан нь дэлхийн дахин давтагдашгүй бүтээл болон үлдсэн юм.

Rone төслийн бүтээлүүдийг зөвхөн Австрали төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олж болно. Лондон, Нью-Йорк, Парис, Гавана, Сан Франциско, Готенбург, Мехико, Детройт, Хонг Конг болон бусад хотуудаас олж болно.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлбаатар Р.(203.91.115.44) 2018 оны 12 сарын 13

зарим хүн санаанд оромгүй зүйл сэдэж хийх юм даа. зураачийн хувьд мундаг зураач. харин зааюал орхигдсон балгас болсон барилга байшин дээр ийм сайхан бүтээлүүдээ зураад орхидог сонин.

0  |  0
tt(96.69.189.11) 2018 оны 12 сарын 12

cindpmkp

0  |  0
Top