МАНАН сүүдэртэйгээ үлдэхийн тулд М.Энхболдын эрх мэдэлтэй зууралдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Монголын төрд нам дамжсан МАНАН бүлэглэл байдаг гэдэг нь нэгэнт ил болсон. Тэднийг төрөөс цэвэрлэхийн тулд эхлээд УИХ-ын дарга М.Энхболдыг эрх мэдлээс нь чөлөөлөх ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаа дараа мэдэгдэж байгаа бол эсрэгээрээ төрд шургалсан МАНАН бүлэглэл амьд үлдэхийн тулд М.Энхболдынхоо эрх мэдлийг хадгалж үлдэхийг хэн бүхнээс илүү хүсч, улайран тэмцэж байгаа нь улс төрийн үйл явцаас тодорхой боллоо.

Өөрөөр хэлбэл, олон жил төрд бугшсан идээ бээр задарч, түүний үр дүнд МАНАН бүлэглэл амь тавин тэмцэж байна. Тэд ядаж л сүүдэртэйгээ ч болтугай үлдэхийн тулд УИХ-ын дарга М.Энхболдын албан тушаал, эрх мэдлийг цорын ганц боломжоо гэж харж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хүч хавсарсан М.Энхболдын “утсан хүүхэлдэй” АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг нь ил болсон. Шуудхан хэлэхэд, АТГ ганцхан хүнд үйлчилдэг гэдэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өрнүүлсэн улс төрийн акцаас харагдсан билээ. Энэ талаар Ардчилсан намын лидерүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч батлан хэлж, байр сууриа гарган тавьсан нь халуун сэдвийг бүр ч батласан хэрэг болов.

Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд эрх мэдлээсээ татгалзвал МАНАН бүлэглэл АТГ-ыг алдахаас гадна прокурорын байгууллага, ЦЕГ-т шургалсан тэдний гар, хөл ч үгүй болно. Энэ тохиолдолд нам дамжсан бүлэглэл болох МАНАН жинхэнэ утгаараа арчигдаж, М.Энхболд, Ц.Элбэгдоржоос авахуулаад бүгд төрийн цээрлэл хүртэнэ гэж нийгэм шуугиж байна.

Үүнийг олж харсан учраас МАНАН бүлэглэл яг энэ өдрүүдэд амьд үлдэх ганц боломж нь болсон УИХ-ын даргын эрх мэдэлтэй зууралдаж, төрийн ажлыг гацааж байгаа дүр зураг өдрөөс өдөрт тодрон харагдаж эхлээд байна.  

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П(202.126.88.34) 2018 оны 12 сарын 13

Яг үнээн энэ хүн унавал бүх булай ил болж эд нар шоронд явах нь тодорхой ард түмэн сайн ойлгож элдэв пиарт авталгүй тууштай нийтээрээ огцортол нь тэмцэх хэрэгтэй. Ганцхан албан тушаалтаны эрх ашиг бүхэл бүтэн уих тэнцэнэ гэж байхгүй

0  |  0
Зочин(64.119.27.168) 2018 оны 12 сарын 12

Нямдорж өмнө нь хууль зүйн сайд байхдаа орчин үеийн шорон барьсан биз дээ.Энэ ард түмний татварын мөнгийг идээд байгаа нөхдүүдийг тэнд аваачиж хийвэл таарна

0  |  0
яг үнэн(103.57.94.18) 2018 оны 12 сарын 12

МАНАН ийн нөгөө хөл элбэгээ бас аймаар шүү. Миеэ бол гүлдийээ хэр Тарвагадорж бол харин тархи аймаар угаана. бас хошгируулдаг дархан мэхтэй.

0  |  0
Авлига гэмт хэрэг (112.72.11.108) 2018 оны 12 сарын 12

МАНАН сарниж сарьж байна Бадамжунайг авлигдаж захирал болсон Гэмтэлийн Агь компани хөөрхий

0  |  0
Авлига гэмт хэрэг (112.72.11.108) 2018 оны 12 сарын 12

МАНАН сарниж сарьж байна Бадамжунайг авлигдаж захирал болсон Гэмтэлийн Агь компани хөөрхий

0  |  0
Буруу Цолмон(103.10.23.87) 2018 оны 12 сарын 12

МАНАН сарнаж Монголчууд нэг амьсгаа авах сан С,БАЯР ,С,Баярцогт Ц Элбэгдорож М Энхболд Т Бадамжунай толгойтой МАНАН үхээр болж Ард иргэдийн нуруу нэг удаа тэнийх сэн Дараагийн асуудалыг Монголын ард түмэн шийдэж чадна Шудраг ёс тогттол лайч би зай ч би

0  |  0
зочин(103.229.122.251) 2018 оны 12 сарын 12

нөгөө хошного амт оюунхорол үнэнд гүйцэгдэж эхлэждээ үнэн муухай авгайшшдээ өш хонзон ёр нь муу муухай санаа бүгд шингэсэн ёрын хог

0  |  0
иргэн(150.129.142.162) 2018 оны 12 сарын 12

Ёстой л ичих булчирхайгүй,монгол биш гэдгээ л харуулаад байна даа Энхболд гуай танаас ард түмэн залхаж байна суудлаасаа огцор

0  |  0
иргэн(202.179.26.224) 2018 оны 12 сарын 12

МЭнхболд суудалтайгаа зууралдах тусам л Нэр хүндгүй болж улмаар Жирийн иргэд дээ Ардын дайсан мэт Хэлэгдэж адлагдах боллоо шүү дээ Ёстой МАНАН-ын сүүлчийн Могикан шиг үлдэж хоцорсон нь МЭнхболд МЭнхболд Ард иргэдийг заавал Үймээн самуунд хүргэж байж Огцорох гэсэн бодолтой ч байж мэднэ

0  |  0
иргэн(202.179.26.224) 2018 оны 12 сарын 12

МЭнхболд суудалтайгаа зууралдах тусам л Нэр хүндгүй болж улмаар Жирийн иргэд дээ Ардын дайсан мэт Хэлэгдэж адлагдах боллоо шүү дээ Ёстой МАНАН-ын сүүлчийн Могикан шиг үлдэж хоцорсон нь МЭнхболд МЭнхболд Ард иргэдийг заавал Үймээн самуунд хүргэж байж Огцорох гэсэн бодолтой ч байж мэднэ

0  |  0
иргэн(202.9.42.116) 2018 оны 12 сарын 12

ЭНХБОЛД СУУДЛАА ӨГЧИХВӨЛ ШОРОНД ОРОХОО МЭДЭЖ БАЙГАА УЧИР, ҮХЭЖ БАЙСАН Ч ӨРГРДЛӨӨ ӨГӨХГҮЙ ЭЭ

0  |  0
Top