ГОВЬ-АЛТАЙ: “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” гар зургийн уралдаан болов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

                                 ЕБС-ийн 2 дугаар сургуулийн 11 “а” ангийн сурагч Б.Баяртуул 1 дүгээр байр    

   Олон Улсын Авлигын эсрэг өдөр, Ардчилал хүний эрхийн өдөр, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Харилцаа хандлага, үйлдлээ эерэг болгоё” уриан дор тэмдэглэх 16 хоногийн аяны хүрээнд “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-12 ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тус гар зургийн уралдаанд Алтай сум, Тайшир сум, Шарга сум, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль , Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагчдын нийт 33 бүтээл ирснээс эхний 3 байр, 2 тусгай байрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Бат-Очир, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын ажилтан зургийн багш Н.Пүрэвжал, Б.Баяржаргал, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан Б.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгарууллаа.

   “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 “а” ангийн сурагч Б.Баяртуул 1 дүгээр байрт шалгарч алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, 2 дугаар байрт Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Б.Мөнхтуяа шалгарч мөнгөн медаль өргөмжлөл, мөнгөн шагнал, 3 дугаар байрт 2  дугаар сургуулийн 12 “а” ангийн сурагч Д.Бишрэлт  шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, тусгай байрт 2 дугаар  сургуулийн 12 “б” ангийн сурагч Н.Баярсайхан, 1 дүгээр сургуулийн 11 “в” ангийн сурагч Т.Эхбаяр нар  шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Шагналыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явагдсан “Шударга ёс, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хүүхэд бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээн дээр гардуулж өглөө.

2 дугаар байрт Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Б.Мөнхтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top