Ахлах ахлагч Д.Ариунжаргал ОУХМ цолны болзол хангалаа

2018 оны 12 сарын 12

Тайвань улсын Тайпeй хотноо зохион байгуулагдсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна.

Мөн Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар байрт, эмэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарчээ.

 Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм. 

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top