Британийн саятан Дэвид Милланы охин Грэйс Милланыг удаан хайсны эцэст цогцосыг нь олжээ. Зураач, оюутан байсан тэрээр хэдэн сарын өмнө дэлхийг тойрон аялаж эхэлсэн байна. Охин эхлээд Перуд зургаан долоо хоног болоод өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд Өмнөд Зеландад очжээ. Грэйс тэндээ буусан зочид буудлаасаа алга болсон байна. Тэрээр 22 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр сураггүй болжээ. Эцэг эх нь охиноо дуудлага, чатад нь хариу өгөлгүй нэлээд хэд хоносны дараа энэ сарын 1-нд цагдаад хандсан байна. Охины аав тэр даруй Өмнөд Зеландад нисч ирсэн аж.
Грэйсийн цогцосыг өнгөрсөн бямба гарагт олсон байна. Цогцосыг алдартай аялал жуулчлалын зам болох “Scenic Drive”-ийн ойролцоох бутанд нуусан байжээ. Бүсгүйн цогцосыг алуурчин машин хөлслөн уг газарт аваачсаныг тогтоосон байна.
Саятны охиныг 26 настай Жэсси Кэмпсон гэх залуу хөнөөснийг тогтоожээ. Тэрбээр Грэйстэй “Tinder”-ээр дамжуулан танилцаж, болзоонд урьсан байна. Тэд санамсаргүй танилцсан ч уг залуу хүн алахаар эртнээс төлөвлөж байсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 7 )
Bolovsroliin emgenel setguulchin guai.
Huurhun ohiniig yaj bgn bol
ALIMAN TSARAITAI MATRUSHKA
Өмнөд Зеланд гэж ямар улс байдаг билээ?
lbjjjjjjjjjjjj
lbjjjjjjjjjjjj