АЙЛЧЛАЛ: Eрөнхий сайд У.Хүрэлсүх Япон дахь айлчлалаа эхлүүллээ

2018 оны 12 сарын 12

- Манай сурвалжлагч Токио хотоос мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айчлалаа эхлүүлээд байна. Тэрбээр өнөөдөр /2018.12.12/ Токио хотод газардсан бөгөөд айлчлалын эхэнд Монгол-Японы төр хувийн хэвшлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байна.

Зөвлөлдөх уулзалт Токио хотын Касүмигасэки цогцолборт болж буй бөгөөд Монгол Улс тус уулзалтад анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда болон Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхах юм.

Айлчлын хоёр дахь өдөр буюу маргааш /2018.12.13/ Японы Гадаад худалдаад дэмжих байгууллагын /ЖЕТРО/ ерөнхийлөгч Х.Ишигэ Ерөнхий сайдад бараалхах бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тус улсын ЖЕТРО байгууллага хамтран Токио хотод зохион байгуулж буй Монгол, Японы бизнес форумд оролцохоор төлөвлөөд байна.

Айлчлалын бүрэлдэхүүн

  • УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал
  • УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  • БОАЖ-ийн дэд сайд Ц.Батбаяр
  • Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин
  • Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан
  • ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн
  • ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос
  • ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд
  • ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү
  • ЗГХЭГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар багтаж байна

Энэ удаагийн айлчлалын чухал хэсэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нарын албан ёсны хэлэлцээ юм. Айлчлалын үр дүнд хоёр улсын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнг дүгнэх бөгөөд ОУВС-гийн ээлжит санхүүжилтыг мөн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Албан ёсны хэлэлцээ Япон улсын Ерөнхий сайдын ордонд болж, дараа нь Ерөнхий сайд нар хэвлэлийн мэдэгдэл хийх юм.

Монгол, Япон хоёр улс нь 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Азийн улс орнуудын хувьд Монгол, Японы хооронд олон жилийн найрамдалт харилцаа тогтож, улам өргөжин тэлж, шинэ түвшинд хүрсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоёр улс “Стратегийн түншлэл” хөгжүүлж байна. Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015, 2016 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 онд, Ч.Сайханбилэг 2015 онд, Ж.Эрдэнэбат 2016 онд тус тус Япон Улсад айлчилсан. Мөн Гадаад харилцааны сайдын түвшинд сайд Л.Пүрэвсүрэн, Ц.Мөнх-Оргил нар 2016 онд тус тус Япон Улсад айлчилж байжээ. Харин Японы талаас Ханхүү Акишинономия 2002 онд, Угсаа залгамжлагч Хунтайж Нарухито 2007 онд, Парламентын Зөвлөхүүдийн Танхимын дарга Ю.Осада 1992 онд, Төлөөлөгчдийн Танхимын дэд дарга К.Ватанабэ 1997 онд, Ерөнхий сайд Ш.Абэ 2013, 2015, 2016 онуудад, Гадаад хэргийн сайд К.Окада 2010 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.

Хоёр талын харилцааны гол механизм нь Засгийн газар хоорондын Комисс, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт, ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт зэрэг юм.

Монгол Улсын Их хурал дахь Монгол, Японы Парламентын бүлэг 33 гишүүнтэй. Парламентын бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд нар ажилладаг.

 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлээ(202.21.110.94) 2018 оны 12 сарын 12

Япончууд төвөгшөөдөг байхдаа өгөөд ч аваад ч хөгжидөггүй тэгсэн мөртлөө урилаггүй идэмхий зочин шиг л хоёр орны хамтын найрсаг харилцаа, харилцан ашигтай түншлэл танай шилдэг технологи манай барагдашгүй их баялаг гэх мэт улиг болсон 10-20 жилийн өмнөх юм аа яриад хэцүү ч юмаа даа

0  |  0
я(202.21.107.5) 2018 оны 12 сарын 12

ШИНЭ НИСЭХЭЭ ЗАРЧААД ИРЭХ БИЙ ДЭЭ МАН ХУДЛАА ШУУ

0  |  0
Sa(66.181.161.16) 2018 оны 12 сарын 12

Shine nisex ni xezee orox ve udaad baigaam bishvv

0  |  0
Top