ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ Монголд газардлаа

Б.Туяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Данийн шигшээ баг болон Манчестер Юнайтед багийн амьд домог 1991-1999 оны онцлох хаалгач Петер Шмейхель өнөөдөр өглөө /2018.12.12/ "Чингис хаан" Олон Улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг Монгол дахь Манчестер Юнайтед багийн фанатууд халуун дотноор тосон авсан юм.

Дэлхийн домогт 100 тоглогчийн жагсаалтад багтдаг эрхэм Шмейхель өнөөдөр 14:30 минутаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзаж, хэвлэлийн бага хуралд оролцсон ба одоо 18:00 цагаас Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан бөмбөг -2018 " ёслолын ажиллагаанд оролцож, шагнал гардуулах юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top