ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон хайртайгаа учирч магадгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 

  Хонь

Бодит байдалд биш ид шидэнд итгэнэ. Таны нүдний өмнө ер бусын зүйлүүд болно. Танихгүй нэгэн хүн та хоёрын дунд хайрын мэдрэмж төрөхийг үгүйсгэхгүй. Хайр өөрөө ямар ч шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй гайхамшиг.

  Үхэр

Энгийн зүйлээс амжилт, аз жаргалыг мэдэрнэ. Хувийн амьдрал, ажил, харилцаа холбоо гээд бүхий л зүйл хэвийн байна.

  Ихэр

Эргэн тойрныхондоо зөвлөгөө өгнө. Та үүнийг хэн ч гуйгаагүй байхад зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хийнэ. Гэхдээ хүмүүсийн алдаа дутагдлыг нь хайр гамгүй хэлэхдээ бодолтой хандаарай.

  Мэлхий

Багахан зүйлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдаж, гомдож мэднэ. Аль болох эерэг зүйл хийж, фитнесст явах юмуу, сайхан кино үз.

  Арслан

Ядарч байгаагаа мэдэрнэ. Хүнд ажлыг барьж авбал алдаа хийж магадгүй. Иймээс амарч тайвшран, зүгээр л урсгал даган хөв.

  Охин

Тэвчээргүй, шаардангуй зан тань маргааны эх үүсвэр болно. Хэнийг ч гомдоохгүйн тулд бусад хүн танд хэрхэн хандаасай гэж хүсдэг шигээ тэдэнд ханд.

  Жинлүүр

Хамт байгаа хүмүүстээ санаа тавь. Мэдлэг, туршлагаасаа хуваалц. Найзыгаа дэмжиж, туслах хэрэг ч гарна. Таны хийсэн сайн зүйлс заавал эргэж ирж, дэлхий ертөнц гэгээлэг болж буйг мэдэрнэ.

  Хилэнц

Эргэн тойрны хүмүүс таныг багагүй шүүмжилнэ. Дотны хүмүүс, дарга удирдлагаасаа үг сонсоход бэлэн бай. Бүх зүйлд хошин талаас нь ханд.

  Нум

Ямар нэгэн чухал зүйл танаас нууц явагдаж байгаа мэт санагдана. Иймээс нүд, чихээ нээлттэй байлгаж, их зүйл мэддэг хүнтэй зөвлөлд.

  Матар

Анхаарал, тэвчээр шаардсан ямар ч ажлыг сайн хийнэ. Гэрийнхээ асуудлыг маш сайн зохицуулж, нягтлан бодогч мэт байна. Өнөөдөр хийсэн худалдан авалт таныг олон жилийн турш баярлуулна.

  Хумх

Өнөөдөр таны уриа бол “БИ”. Өөртөө итгэлтэй байж, эргэн тойрныхонтойгоо ч хэл амаа сайн ололцоно.

  Загас

Дотны хүмүүстээ хамгийн их анхаарал тавь. Ажил ихтэй байсан ч таны хувьд үнэ цэнэтэй хүмүүстэй хамт бай. Амьдралд үүнээс илүү чухал зүйл байдаг гэж үү?

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top