ГОВЬСҮМБЭР: Д.Ариунжаргал ОУХМ цолны болзол хангажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Тайванийн Тайбэй хотод арванхоёрдугаар сарын 1, 2-нд зохион байгуулагдсан IAU 24 цагийн гүйлтийн Aзи тивийн аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал амжилттай оролцжээ. Тэрбээр өмнө нь гаргасан амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ.

Д.Ариунжаргал нь тус тэмцээнд 24 цагийн туршид 191,358 км гүйж Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг биелүүлээд зогсохгүй энэ амжилтаараа улсын рекорд үзүүлэлтийн тавдугаарт эрэмблэгджээ. Тус тэмцээнд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчид нэгдсэн дүнгээр, эрэгтэй баг тав, эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top