ӨНӨӨДӨР: Тулааны урлагийн форум эхэлнэ

2018 оны 12 сарын 13

 

09:00 цагт

  • УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилчдад чиглэсэн "Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах" тухай семинар Туушин зочид буудлын дөрөвдүгээр давхар, Сүлд Танхимд болно. 

09:30 цагт

  • Кэмпински Хаан палас зочид буудлын хоёрдугаар давхрын Алтай хурлын танхимд "Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум" арга хэмжээ эхэлнэ. 16 цаг хүртэл үргэлжлэх арга хэмжээний үеэр хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын сүлжээний талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэглүүлж буй ажлууд, хүнсний ногооны бөөний худалдаа, арилжаа зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм байна. Утас: 7000-8799, 99013882

09:50 цагт

  • Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум НҮБ-ын байрны гуравдугаар давхрын хурлын танхимд эхэлнэ. Утас: 7010-5652, 9984-3464

10:00 цагт

  • Танан төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно. Утас: 88400030 /Танан төв нь худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ард байрладаг/
  • “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” “Чингис Хаан” зочид буудалд болно. Утас: 99106505

 

  • Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.

11:00 цагт

  • "Интер" номын дэлгүүрийн Төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн "Сэтгэлд зурсан аялгуу" өгүүллэгийн номын нээлт болно.

11:30 цагт

  • "Үндэсний мэдээллийн төв"-д хуульч Б.Ариунболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт

  • Төрийн ордны Ёслолын танхимд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандарт нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээг гардуулах арга хэмжээ болно.
  • ШУА-ийн ээлжит их чуулган Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын 303 тоотод болно. Эрдэмтэд жилдээ 1-2 удаа их чуулганаа хуралдуулдаг уламжлалтай. Энэ удаа академичдын сонгон шалгаруулалт явагдах бөгөөд өнөө жил 14 хүн академичид нэрээ дэвшүүлжээ. Нэр дэвшигчдэд дэлхийн болоод монголын шинжлэх ухаанд ямар бодит хувь нэмэр оруулсан бэ гэдэг шалгуур тавигддаг юм байна. Утас: 98119897
  • "Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалт "Блю скай" зочид буудлын нэгдүгээр давхарт Саффайр танхимд эхэлнэ. Утас: 9905-7029



 

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

14:00 цагт

  • Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top