СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв. Тэгвэл тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж байна.

Мөн тухайн газрыг улсын бүртгэлд оруулан, СӨХ-той гэрээ байгуулснаар орчны газар эзэнтэй болж, цаашлаад тохижуулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орчны газрыг хэн нэгэнд давхар ашиглуулах, байшин барилга барихыг гэрээгээр хориглосон бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрөх юм.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top