Д.Цогтбаатар: Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаатай үүргийг хоёр орны Ерөнхий сайд өгнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 

(Манай сэтгүүлч Токиогоос мэдээлж байна)

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад албан ёсоор айлчилж байна. Уг айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.  

-Таван жилийн дараа манай улсын Ерөнхий сайд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайдын айлчлалаас хүлээж буй гол үр дүн юу байна вэ?

-Энэ удаагийн айлчлалын хамгийн гол зорьж ажиллаж байгаа зорилго бол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх юм. Өчигдөр хийсэн уулзалтуудаас харахад хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа холбоог нэлээд идэвхжүүлж, бэхжүүлэх шаардлага байна. Төр хувийн хэвшлийн уулзалтыг бид ес дэх удаагаа хийж байгаа. Анх удаа Ерөнхий сайд ирж оролцсоноороо онцлог байлаа.

-Хоёр орны төр, хувийн хэвшил буюу дөрвөн талаасаа төлөөлөгчид уулзсан. Тэгвэл уг уулзалтаар ямар асуудал хөндөв?

-Уулзалтын үеэр төрийн түвшинд яриа хэлэлцээ маш амжилттай урагшилсан нь харагдаж байна. Харин бизнес эрхлэгчдийн хувьд тэр түвшинд хараахан хүрч амжаагүй байна. Тиймээс төрийн түвшинд хийсэн яриа хэлэлцээг ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Японы талаас бидэнд тавьж буй шаардлага, хүсэлт юу байна вэ?

-Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, улс төрийн тогтолцоогоо илүү тогтвортой, ойлгомжтой байлгах шаардлага тавьж байна. Нөгөө талаас бид илүү шийдэмгий, зоригтой, ирээдүйгээ харж Монгол руу ажиллах хүсэлтийг Японы талд тавьсан. Монголд хөрөнгө оруулахад олон шинэ боломж гарч ирж байгаа. Ялангуяа залуусын эхлүүлж байгаа бизнесүүдэд боломж дүүрэн байгаа. Тиймээс хоёр орны бизнес эрхлэгч залуусын уулзалтыг илүү идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнийг бид онцолж ярьсан. Мэдээлэл технологийн эрин зуунд бизнес эрхлэгч залуусын нас залуужсаныг бид олж харж дэмжих ёстой юм.

-Японы улсын хувьд Монголын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаараа ихээхэн онцлогтой. Энэхүү хэлэлцээрийн үр дүнг хоёр тал хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дэд хорооны хуралдааны дөнгөж саяхан хийсэн. Хуралдаанаас өнгөрсөн хугацаан дахь амжилтаа дүгнэхэд  хоёр орны худалдаа өссөн байна. Гэхдээ манай улсын импорт өссөн байгаа юм. Экспорт харин хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс экспортыг өсгөх, мөн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, зэсийн концентраци их гарсан байгаа юм. Тэгвэл хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортоо бид нэмэх хэрэгтэй. Үүнийг онцгой анхаарч, бизнес эрхлэгчдээ идэхжүүлэх хэрэгтэй талаар ярилцлаа.

-Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзана. Уг уулзалтаар голлож хэлэлцэх асуудал юу байх вэ?

-Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтаар хөндөх гол сэдэв нь  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах талаас гол санаануудаа дэвшүүлж ярилцах юм. Нөгөө талаас Японы хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын түвшинд дэмжиж түлхэц өгөх шаардлагатай байгаа юм. Тэрнээс Японы бизнес эрхлэгчид дангаараа орж ирэхэд нэлээд их хугацаа шаардагдахаар байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкныхан Ерөнхий сайдад бараалхахдаа бүс нутагт туршиж байгаа шинэ механизмуудаа танилцуулсан. Үүнийг манай улсад турших боломжуудыг ярилцаж, санал солилцсон.

-Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Стратегийн түншлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахын тулд хамгийн гол нь Эдийн засгийн түншлэлээ идэхжүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мэдээж Монголд хэрэгжиж байгаа төслүүд амжилттай урагшлах ёстой. Жишээ нь, шинэ нисэх буудлын төсөл бүх зүйл нь бэлэн болчихсон хэрнээ менежментийн тохиролцоондоо гүйцэд хүрээгүй явна. Тиймээс Ерөнхий сайдууд хоёр талын холбогдох хүмүүст хугацаатай үүрэг өгч, богино хугацаанд дуусган ирэх онд ашиглалтад оруулахаар ярилцана гэж төлөвлөж байгаа. 

Н.ГАНТУЯА

Япон, Токио

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(149.28.174.38) 2018 оны 12 сарын 17

chanargui materialaar barisan bolxoor yaponchuudaar xariucuulval manaid zardal garaxgui amar shvv

0  |  0
ЗОЧИН(202.9.42.238) 2018 оны 12 сарын 14

Хүнээр ажлаа хийлгэнэ хиснийх нь дараа удирдаад ажлуулаад аваад явж чадахгүй дахиад л хүн царайчилна энэ нисэх буудал ийм орон тоотой ажиллах ёстой гээд менежментийг нь гаргаад ирэхлээр ийм бага байж болохгүй ийм болгож ажлуул гээд 2-3 дахин их орон тоо хийчихээд ах дүү амраг төрөл саданаа чихчихээд одоо ийм л орон тоогоор ажлуулмаар байна гээд байж таарахгүй биз дээ монголын төрөө гэж хөл толгойгоо мэдэхгүй хүмүүс л байж байна даа.

0  |  0
Зочин(103.229.122.232) 2018 оны 12 сарын 13

Бид японы талд асуудлаа зөв тавьж чадахгүй байна даа.Ж-нь Та нар хөрөнгөө оруулаад говь шигээ 2 дахь том үйлдвэрээ бариад бүтээгдхүүнээ хийгээд аваад гараа бидэнд түүхий эд нь байна та нарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлье гээд л хэлчихэж чадахгүй байна уу.

0  |  0
Дампуу(66.181.161.95) 2018 оны 12 сарын 13

Мммммми ашиглалтад ороогүй байгаамуу

0  |  0
zochin(202.170.68.38) 2018 оны 12 сарын 13

shiidver gargach said nar ni ingej soligdoj bair suuria olohgui baihad yaj ashiglaltand ogoh ve.

0  |  0
Gomdmoor(66.181.161.95) 2018 оны 12 сарын 13

Boliocheee mongoliin taliin xariuclaga aldsan xvmvvst xariuclaga toocoocee

0  |  0
Top