Хөдөлмөрийн сайдын санхүүд аудит хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Үндэсний аудитын газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайланг шалгажээ. Тайланд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байгууллага 35, төсвийн шууд захирагч 49, тусгай шилжүүлгийн байгууллага 22, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан 33, нийгмийн халамжийн дэд сан 31, Засгийн газрын тусгай сан 3,  төрийн өмчит үйлдвэрийн газар 1, төсөл хөтөлбөр 14, нийт 186 хамрагджээ.

Аудитаар нийт 18,920.2 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 7,886.3 сая төгрөгийн алдаанд аудитын явцад залруулга хийж, 146.2 сая төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт тогтоон, 1,520.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 31 албан шаардлага, 9,367.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй ажиллах талаар 188 зөвлөмж өгчээ.

Аудитад хамрагдсан 12 төсвийн шууд захирагч, төвлөрүүлэн захирагч 1, төрийн өмчит аж ахуйн нэгж 1, Засгийн газрын тусгай сан 3, нийт 17 байгууллагуудад нийт 2 төлбөрийн акт, 12 албан шаардлага, 54 зөвлөмжийн биeлэлтийг үнэлж холбогдох баримтыг шалгасан байна.

Д.,ДАМДИН

WWW..ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Manan(202.9.44.107) 2018 оны 12 сарын 14

18 terbum uu saya uu Ene mungu tom asuudal bish uuu

0  |  0
kk(43.228.131.90) 2018 оны 12 сарын 14

тэгээд ийм их алдаа зөрчил гаргасан юм бол явуулдаг газарт нь явуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгээч ээ!

0  |  0
Top