ЧУУЛГАН: Дахиад л ирц бүрдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй хэвээр байна. 10:00 цагт зарласан нэгдсэн хуралдаанд одоогоор УИХ-ын дарга М.Энхболдоос гадна 20-иод гишүүн сууж байгаа юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа шалтгаан нь УИХ-ын ихэнх гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцэн чуулгандаа суухгүй байгаатай холбоотой юм байна.

Ийнхүү чуулганы ирц хүрэхгүй байх тохиолдол сүүлийн хэдэн удаагийн хуралдаанд тохиолдож байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүд ажил хаях байдлаар чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжийг хааж байгаа ч нөгөө талаараа парламентын дийлэнх олонхи нь эсэргүүцээд байхад УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгч, төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсээр байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.2) 2018 оны 12 сарын 13

энхболд яваад өгөөч.таныг огцор гээд гишүүд чинь шаардаад байна.Юун хууль та бүхний гаргасан хууль өөрсдийгөө хамгаалсан баримт бичиг гэдгийг чинь ард түмэн мэдээд байна хууль гуйвуулагчид чинь Элбэгдорж,М.энхболд тэргүүтэй хүн сүгнүүд

0  |  0
иргэд олон түмэн(103.57.94.38) 2018 оны 12 сарын 13

Төрийн ажил гацаасан махан муныг гуйх аргадах юу байнаа?төрөөс хөөгөөд гаргаач,хууль зөрчсөн этгээдтэй өөртэй нь яг адилхан хууль зөрчөөд төрөөс зайлуул,ерөөсөө хуулийг ард түмэн зохиодог шүүдээ,хятадын эрлийз хууль зөрчигчийг ард түмэн хүлээж авахгүй байхад огцоруулахад баримтлах хууль мууль гэж дэмий юм бүү ярьцгаа

0  |  0
Top