ШУУД: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 

АН-аас Төрийн ордонд яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд тус намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцож байна. Тэд Монгол Улсын бодит өр хийгээд агаарын бохирдол гэсэн сэдвийн хүрээнд намынхаа байр суурийг илэрхийлж байна.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Монголд төр гэж байгаа бол бодит ажлаа хийх цаг нь болсон. Улстөржилтөө зогсоох шаардлагатай байна. Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Хүний эрүүл мэнд, амь нас эрх баригчдад хамаагүй юм шиг аашилж байна. Өвлийн ачаалалтай цаг үед хотын дарга нь солигдож байна. Яагаад он гаргаад халаа, сэлгээгээ хийж болдоггүй юм бэ. Шатахууны үнэ хэмжээгээ алдлаа. Өчнөөн зуун төгрөгөөр нэмчихээд ганцхан зуун төгрөгөөр буулгаж, хэнийг хуурч байгаа юм. Хэнийг хуураад байгаа юм бэ. Энэ мэт явуургүй ажлаа зогсоовол яасан юм бэ. Та нарын сандал суудлын асуудал 10 дахь нь шүү дээ" хэмээн онцоллоо.

Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilgvvn(66.181.160.87) 2018 оны 12 сарын 14

Narantuya gishvvn ediin zasagiin hvn bolohoor mash ih zov yrih yumaa Boldog bol ene hvniig Eronhii saidiin ediin zasagiin zovlohoor ajiluulj boldoggvi yum bolov uu

0  |  0
Зочин(122.201.21.77) 2018 оны 12 сарын 14

Яагаад АН түүний дарга мэдээлэл хийж болохгүй гэж

0  |  0
зочин(43.242.243.225) 2018 оны 12 сарын 13

Ууучлаарай,энэ хулигаан- шоронгийн хүнээр одоо заалгаж амьдрах уу

0  |  0
иргэн(202.179.26.224) 2018 оны 12 сарын 13

АН болон Олигархи СЭрдэнэ Та нар элдэв Мэдэгдэл энэ тэр хийж хэрэггүй АН СЭрдэнэ нэгэнт Ард олны Дэмжлэгийг авахаасаа өнгөрсөн СЭрдэнэ өөрөө АН-ын даргын суудлаасаа Огцорох хэрэгтэй АН-ынхаа СЭрдэнийг нэн даруй Зайлуулахгүй Намыг чинь маш Муухайгаар харагдуулж АН-ын Нэр хүндийг Иргэдийн дунд Унагааж дууслаа шүү АН-ын Гишүүд Намаа аврая гэвэл СЭрдэнийг нэн даруй Зайлуулаа

0  |  0
Сүхбаатар(202.179.31.43) 2018 оны 12 сарын 13

АН төрийн ордонд хурлаа хийдгээ зогсооёоо. Өөрийн намын байрандаа ажлаа хийгээрэй. АН төрийн дээр гарч, бүх асуудалд, их хурлын гишүүдийн эрхэд халдаж байна. Болд гишүүн насаасс гарах нь өөрийнх нь асуудал, Их хурлын гишүүний асуудал нь сонгогч олон түмнийх нь асуудал учир АН Болд, Батзандан, зэрэг гишүүдийг шударга үнэний төлөө, Засгаа тогтвортой ажиллуулахын төлөө саналаа өгснийх нь төлөө элдвээр дарамталж байгаагаа зогсоо. Сонгогчдын эрхэд бүдүүлгээр халддагаа С.Эрдэнэ тэргүүтэй хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг ялгаварлан гадуурхагчид шударга бус үйлдлээ зогсоо.

0  |  0
Top