“60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр АН-ын шүүмжлэл бодитойг нотоллоо”

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 АН-ын IX Их хурлын төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн байна.


УГ ШААРДЛАГАД:

МАН төрийн эрх мэдлийг авсанаас хойшхи хугацаанд төсвийн алдагдал 2017 онд 2.4, 2018 онд 2,7, 2019 онд 1.9 их наяд нийт 7 их наяд төгрөгт хүрлээ.

Аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт, сум хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын төслүүдэд  зарцуулагдаж үр шим нь Монголын ард түмэнд ил тод хүрсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Гэрэгэ” бондоор, Евро бондын 600 сая ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Хуралдай” бондоор сольж хугацаа алдсанаар хүүгийн зөрүүнд төсвөө чирч Монгол Улсын өрийг 27.5 тэрбум ам.долларт хүргэж, татвараа нэмж иргэдээ хоосолж байна.

МАН-ын дотоод хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл намынхаа савнаас хальж, Монгол төрийн үйл ажиллагааг ноцтой хямралд хүргэж, ард түмний амьдралыг туйлд нь хүртэл доройтууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хариуцлагатай индрээс 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан намаас удаа дараа тавьж байсан шүүмжлэл бодитой гэдгийг нотоллоо. Энэ бүхнийг үндэс болгон, Ардчилсан намын IX их хурлын төлөөлөгчид бид дээрх хэрэгт холбогдож, төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг эрх чөлөөний түүчээ, Ардчилсан намын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс хатуу шаардаж байна. Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.72.245.206) 2018 оны 12 сарын 13

САНАЛ НЭГТЭЙ БАЙНА

0  |  0
Зочин(59.153.87.199) 2018 оны 12 сарын 13

Ярьж хэлж байгаа зүйлс нь олон янзаар хувираад байх юм та нарт одоо хэн итгэл үнэмшил өгөх юм засгаа огцрохыг дэмжсэн нь ард түмний хүсэл сонирлыг үл тоон өөрсдийн эрх ашгийн төлөө кноп дарсан 27 дээр нэмэх хэдэн гишүүд хэн нь хэн бэ гэдгээ харуулсан ялангуяа Баасанхүү их том зүйлээр ам гарч ярьсан МАХН АН дараагийн сонгуульд ёстой хэцүү байх Харин МАН Хүрэлсүх амлалтаа биелүүлж боловсон хүчний сонголтон дээр зөв байвал гарах магадлал 100% байх байх шүү энэ нь саяын ард түмний дэмжлэгээр харагдлаа АН Батзандан Болд 2 лидерээ намаасаа алдлаа

0  |  0
зочин(202.179.26.237) 2018 оны 12 сарын 13

эхлээд та нар толгой дээрээ залсан шоронгийн хулгайчаа зайлуул дараа нь улс орны хэмжээний юм та нарын толгой хүрэхгүй үйл явдал ѳрнѳѳд байна

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 12 сарын 13

АН гэж тэнэгүүдийн цугларал шүү дээ, 60 тэрбумын эзэнд хариуцлага тооцьё гэхээр өмөөрөөд байдаг,, дараа нь тэгээд бидний зөв гээд байдаг,,, орон гаран тэнэгүүд

0  |  0
Top