ХӨВСГӨЛ: Дэлхийн банкны төлөөллүүд ажиллав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны төлөөллүүд Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төслийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,  ХШҮДАГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Жань Паксаль  Гнюу, Засаглалын мэргэжилтэн, MASAM төслийн зохицуулагч Д.Амарбаясгалан, Эдийн засагч Б.Даваадалай, Эдийн засагч Фан Гуа, Хөтөлбөрийн туслах Я.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, 2016-2018 онд Хөвсгөл аймагт хэрэгжсэн “Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ” төслийн хэрэгжилттэй  танилцаж “Гурван-Гал” ӨЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор орж төслийн үр дүнтэй танилцлаа.

Мөн 2018-2020 онд хэрэгжих  “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ-Иргэдийн оролцоо” төсөлтэй танилцаж төслийн багийнхантай уулзаж санал солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд Эрүүл мэндийн салбарт цогц үйлчилгээг нэвтрүүлэх, аймгийг бүхэлд нь хамарсан төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top