УИХ-ын дарга М.Энхболдыг ОГЦРУУЛАХ НӨХЦӨЛ бүрдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурин дээрээ хэвээр буйгаа дахин мэдэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд тэднийг хуулийн хүрээнд огцруулах асуудлаа тавихыг шаардаж байгаа юм. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 40 гишүүн өнөөдөр /2018.12.13/ шаардлагыг албажуулж, гарын үсэг зуран, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичгийг өөрт нь өргөн барилаа. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа хүлээлгэж, огцрох нөхцөл бүрдэж байна. Учир нь, УИХ-ын даргыг огцруулахаар нэр бүхий 40 гишүүн гарын үсгээ зурж, парламентад өргөн барьсан энэ тохиолдолд хуулийн хугацаанд намын бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хэдийгээр хуульд тусгаагүй ч УИХ-ын даргыг танхимынх нь гишүүдийн 50 хувиас илүү нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд УИХ-ын дарга огцрох үндэслэл бүрддэг талаар гишүүд ярьж байна.

(Гишүүдийн БАЙР СУУРЬ)

ХУУЛИЙН ЗААЛТ

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульчилж өгсөн байдаг аж.

10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. 
10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно;
10.2.1. Нас барсан,
10.2.2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,
10.2.3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,
10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,

10.2.5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.
10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.
10.5. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
10.6. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
 10.7. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 98 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(223.39.188.169) 2018 оны 12 сарын 25

Bitgii hudlaa 60 ter bum gej huusurtsguu..JDYgiin sdanuudtaigaa ehleed temts.hulgai ni 100 ter bum dawaad garchihlaa.hed hvrehiig taashgui ni.muu JDY zasgiin gazariin sheesnuud.Huuk ooroo hurtel shaachihsan bgaam l da

0  |  0
T(66.181.182.144) 2018 оны 12 сарын 25

60 terbum gedeg todorhoi eruugiin gemt hereg baihad huuliin daguu geed baidag yamar erguu teneg luivarchin be Zailaach

0  |  0
Кк(59.153.113.104) 2018 оны 12 сарын 23

УБ хотын газрыг монгол солонгос хятад гээд хичээн их мөнгөөр зарсан бэ гэдгийг нь тооцох аргагүй. Гандангийн дэнж дэх охиндоо бэлэглэсэн, бэгдү гээд солонгос, богда ар гээд хятад компанид зарж хувьдаахураасан газрын мөнгийг авч утууг бууруулах бүрэн боломжтой хэд хэдэн хорооолол барих хэмжээний мөнгө байгаадаа

0  |  0
Бтөоа(202.126.89.222) 2018 оны 12 сарын 22

Хүрэл сүх ээ наад луйварчид аа хэдийгээ шоронд хатаачвал шүтье ээ шүтье. Харин өөрийг ч нь ирээдүй шүүх болно

0  |  0
Irgen(139.5.216.214) 2018 оны 12 сарын 21

65 ulaa yawchihval taarna. Khen ni ch shudarga humuus bish. Khurelsuh ni shudarga bish deeree nemeed daranguilagch. Demjij bgaa humuus choniin amnaas barin am ru l orno. ternees gereltei yum ogt bhgui

0  |  0
Irgen(139.5.216.214) 2018 оны 12 сарын 21

65 ulaa yawchihval taarna. Khen ni ch shudarga humuus bish. Khurelsuh ni shudarga bish deeree nemeed daranguilagch. Demjij bgaa humuus choniin amnaas barin am ru l orno. ternees gereltei yum ogt bhgui

0  |  0
Baysaa(178.39.110.198) 2018 оны 12 сарын 19

Enhbold ogtsorch baij MANAN zadran unana, 60 terbumiin hereg ilerne, shudraga busiin hongil nurna. Hurdan ogtsor ogtsor

0  |  0
Илд(202.126.89.122) 2018 оны 12 сарын 18

МИ Энхболд явах цаг нь болжээ. Өөрөө өргөдөлөө өгөөд огцрохгүй бол түүнийг юу хүлээж байгааг ойлгодоггүй муу махан толгой юу???!!!

0  |  0
иргэд олон түмэн(103.57.94.38) 2018 оны 12 сарын 18

Эхний ээлжинд энхболд гэдэг гайгаас л салах хэрэгтэй байна

0  |  0
зочин(66.181.160.104) 2018 оны 12 сарын 18

олон түмэн дургүйцэж байна.гишүүд 50-аас дээш хувь нь эсэргүүцээд байгаа.албан тушаалаа ѳгсѳн нь дээрдээ.сандлаасаа зууралдаад хэрэггүй дээ.салахгүй бол улсын их хурал тараад ерѳнхийлѳгчийн засаглалтай болгосон нь дээр.ард түмний их хурал байгуулж үндсэн хуулиа ѳѳрчлѳѳд тѳрийг ѳѳрчлѳн зохион байгуулсан нь дээр

0  |  0
Баттулга (71.33.220.200) 2018 оны 12 сарын 18

Энэ шуналтай улс торчдоос болж утаандаа хордож дууслаа...Оорийнхоо баталсан хуулийн золиос та нар оорсдоо шуу

0  |  0
Hargis mongol tsus(66.181.161.125) 2018 оны 12 сарын 17

Odoo zailaachee har pizdaa mine...ysn ogtsordoggu golog we.bolohgu bol muu lalariig buudahgu yu.suudal deer hujaa hunuus hujaa yaj alj bn yg tgj honooo

0  |  0
Зочин(64.119.20.137) 2018 оны 12 сарын 17

Намын харьяааллаар гэж хэдэн зуун хүний ажилгүй болгож байсан МАНАН. Ажил албаа өгөхөд хэрхэн сэтгэл санаа бие махбодийн хямралд орохыг яс махандаа тултал ойлгож байна уу. Үтэр түргэн зайл Монгол түмнийг чөлөөл.

0  |  0
Манарч байна доо(66.181.161.74) 2018 оны 12 сарын 17

Мангар стакууд утаа ярмад шийдвэрлээд байж байх байтал МАНраал МАНгартаал

0  |  0
Bataa(66.181.180.242) 2018 оны 12 сарын 17

Hujaa enhbold zail

0  |  0
ард түмэн(139.5.217.122) 2018 оны 12 сарын 16

монгол улсын цэц хир шударга эсэхийг л ард түмэн харах үлдэж дээ энхболдын хүмүүс цэцэд бдаг гэж хүмүүс ярьдаг юм бна лээ ард түмэн чухал уу найз хамсаатан чухал уу гэж цэцийг харая дааа

0  |  0
Бат(202.9.42.186) 2018 оны 12 сарын 16

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Zochin(116.113.99.171) 2018 оны 12 сарын 15

Ene huulindaa nemelt oorchlolt yaraltai oruulaachee!!! Ineedemtei umaa ene huulchid n yugaa hiij suudag um be!!!!

0  |  0
СҮХ(66.181.161.32) 2018 оны 12 сарын 14

ХАМГИЙН ГОЛ НЬ ОГЦОРХООР ДАРАА НЬ УДАХГҮЙ ШОРОН ЛУУГАА ЯВАХ НЬ ХУРДСАХ ГЭЭД БНА Ш ДЭЭ НӨГӨӨ ЭЛБЭГХҮЗҮҮТЭЙГЭЭ ХАМТ ЁР НЬ ЯВАХ НЬ ТОДОРХОЙ ЦАГ Л ХОЖИХ ., ӨӨР ЯМАР НҮХ МАЛТАЖ БАЙГАА БОЛ ГАЗРЫН НАЙМАА ЗА МӨНЧ ИХ ЮМ БИЙ ДЭЭ

0  |  0
..(202.126.88.52) 2018 оны 12 сарын 14

Хариуцлага тооцож эхлэж байгаа бол 90 оноос хойш бүх хууль бус хувьчлал лиценз шалгаад ард түмний мэдэлд өгө

0  |  0
Оч(202.126.89.16) 2018 оны 12 сарын 14

Би Их хурлын даргыг огцруулахыг дэмжиж байгаа хүн биш. Ер нь бид хэзээ гуулиндуу ч гэсэн хуулиа хэзээ хэрэглэж сурах юм бээ. Хөдөлмөрийн хууль гэхэд бүх нийтэд үйлчлэх учиртай. Ямар ч байгууллага бүрэллэхүүний /түүний дотор төрийн/ ихэнх нь удирдлагаа солих санал хурал дээрээ гаргаж бгаа бол дарга огцрох л ёстой бх

0  |  0
бат(103.57.93.64) 2018 оны 12 сарын 14

хүний олон хүнээ барьдаггүй юм.. энэ олон жил энэ хүнээс бялуу хүртсэн олонч хүн байгаа ..даа.. 64 үүлээ гарчихаад гялалзуулаад өгөхийн оронд идэж ууж шившгээ тарьчихаад нэг нөхрөөрөө туг тахиж болдог л юм байна.. тэр Нямдоржийг хардаа бөөлжис хүрч байна

0  |  0
бат(103.57.93.64) 2018 оны 12 сарын 14

Хүрэлсүх хамаг юм нь болохоо байхаар 60 тэрбумаар аврал эрж байгааг ойлгохгүй үхэрнүүдийг яалтай ..ИХ ыг тараах ёстөй юм уг нь

0  |  0
Би.(203.91.115.44) 2018 оны 12 сарын 14

Нетрүү орохоор л энэ нэг энхболд гэдэг хүний дуулиан байнга байхым.яадаргаатай юм.тэр суудал муудалаа тавиад өгчихгүй юундаа зуураад үхчихээд бгаад бдгийм дээ. Үнэхээр Монгол хүн мөн юм бол монгол эр шиг баймаар юм даа

0  |  0
бат(103.57.93.64) 2018 оны 12 сарын 14

төсвийн 950 сая төг өөр хахуул өгсөн Хүрэлсүхийг өмөөрөөд баясаад байгаа үхэрнүүдийг яалтай

0  |  0
бат(103.57.93.64) 2018 оны 12 сарын 14

Хүрэлсүхийн далбаан дор гэмгүй үлдэнэ гэж бодвол эндүүрэл дээ

0  |  0
Иргэн(202.126.89.242) 2018 оны 12 сарын 14

Нэг хүнээс болж бгаа байхгүй. Бүгд сүлжээтэй. ЕС-ыг дэмжвэл аврагдах, Энхболдыг дэмжвэл аврагдах гэсэн 2 хэсэг бх шиг бна. Хоёуланг нь соль. Хуулиа баримтал. Онгироо залуучуудын үгэнд учиргүй итгэх нь юу бол до. За мэдэхгүй ээ, мэдэхгүй

0  |  0
Ажиглагч(202.126.89.4) 2018 оны 12 сарын 14

Асуудалгүй аюулгүй бол огцорчихолдоо. Араас нь баахан хамгаалах зүйлтэй учраас л зууралдаад бн л даа. Нийгмийн харц бол энэ

0  |  0
Lilac(66.181.161.81) 2018 оны 12 сарын 14

Za asgui dee ene mal suudlaa tavij ogohgui mun ch ih ajil udlaa daa

0  |  0
Зочин(202.9.42.96) 2018 оны 12 сарын 14

Ээ бурхан минь. Тайван замаар шийдээсэй. Цус асгаруулж эмх замбараагүй байдалд битгий хүргээсэй

0  |  0
Hi(202.126.88.50) 2018 оны 12 сарын 13

Huuliin zaalt hangahgui bgaa yum bishu. Tegeheer hetsuu dee. Yah bol doo. Ard tumen ene togloltond orood demii bhaa. Hoorond ni alaltsuulaad shalgadag bguullaguudiig ni harah heregtei

0  |  0
Зочин(59.153.87.202) 2018 оны 12 сарын 13

Илүүдэл жинтэй энэ полпдгорт хийх ажил олдохгүй зунжин телевизийн өмнө ширэн нүүрлээд ЖДҮ-гийн загалмайлагчийн заавраар хуцлаа. Нүгэл чинь нүдээр чинь гүйх өдөр ирнээ. Харах л үлдэж. Энхболдыг хүчээр огцоруулсан ч өргөдлөө өгч болохгүй.

0  |  0
Яанааа.цццц(66.181.186.63) 2018 оны 12 сарын 13

Энэ огцрохгүй гээд ширэн нүүрлээд үхэн хатан зууралдаад байгаа балай юмны чинь авгай хүүхдүүд нь энэ олон түмний үзэн ядалт хэл амыг тэсэж байж чадаж байнаа мөн гайхалтай юмаа бүгдээрээ ширэн нүүрэлчихжээ огцорчихоо гээд хэлж зөвлөдөггүй юм байхдаа.энэ чигээрээ гүриие гэдэг юм боловуу дараа нь яах гэж байгаан бол ...балай ч юм даа зайлуул ккккк

0  |  0
СОНГОГЧ(103.57.93.164) 2018 оны 12 сарын 13

ЭНЭ 40 ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. СОНГОГЧИЙН НЭР БИТГИЙ БАРИАД БАЙГААРАЙ. ХУУЛИА МЭДЭХГҮЙ ГИШҮҮД БАЙХ ГЭЖ. АЖИЛ ИХ БАЙНА ГЭХДЭЭ ЭНЭ 40 ИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАХААС

0  |  0
Namuuna(88.89.77.122) 2018 оны 12 сарын 13

Ene enkold 2018 onii hamgiin shir hyneer yaltachq todorloo l doo. Myatrashqmaa chaaas Eh oron chmg duudaj bn gdg bol ene hynd zoriulaad EH ORON CHN CHAMAIG ZAILAHIIG SHAARDAJ BN

0  |  0
Г.баасан(122.201.22.77) 2018 оны 12 сарын 13

Албан тушаалттайгаа зууралдаад байх тусам олон түмэн үзэн ядаж байгааг мэдрэх ой ухаан м энхболдод байгаа эсэхийг л харах үлдлээ дээ

0  |  0
Г.баасан(122.201.22.77) 2018 оны 12 сарын 13

Уих ын даргын албан тушаал м энхболдын хувийн өмч биш шүү дээ эрх биш мэдэж байгаа байлгүй дээ

0  |  0
Г.баасан(122.201.22.77) 2018 оны 12 сарын 13

Ард түмний элч төлөөлөгч 40 гишүүн асуудал тавьж байхад эрүүл л бол огцрох нь дамжиггүй дээ

0  |  0
Г.баасан(122.201.22.77) 2018 оны 12 сарын 13

Энхболд олон нийтээ зовоохгүйн төлөө огцроод монголчуудад туслаач дээ

0  |  0
хохо(64.119.21.125) 2018 оны 12 сарын 13

уих-н даргыг огцрох асуудлыг хэлэлцэхэ эр даргална хѳ цааш даргална гэсэн үг биш

0  |  0
Монгол(202.21.101.130) 2018 оны 12 сарын 13

Зарим олигарх луйварчид гадаад орнуудаас орогнол хүсч эхэлжээ.

0  |  0
zochin(182.160.32.5) 2018 оны 12 сарын 13

enh.amgalan ulsiin ih hurliig dargalahiinmuu za boli boli. ene chin bvvr hujaa erliiz ch bish jinhene hujaa shdee.

0  |  0
Баатка(112.72.11.113) 2018 оны 12 сарын 13

Болж дээ одоо л сэтгэл амарлаа бага ч гэсэн...

0  |  0
Bagana(66.181.184.70) 2018 оны 12 сарын 13

Arilaad uguuch

0  |  0
Дууяа(112.72.11.121) 2018 оны 12 сарын 13

Ард түмэн бидны хүчийг ашгилж ганцхан хар амин хувиа хичээх нь та нартл байдаг шүүдээ

0  |  0
иргэн(182.160.1.239) 2018 оны 12 сарын 13

Бадамжунайтай нийлж УБ хотын газрыг зараад дууссан. Энхболд оороо оргодол бичиж огохоос нааш огцрохгуй. Шударга хууль хяналтын байгууллагатай бол хамсаатан Бадамжунайг баривчлаад байцаавал их зуйлийн эхлэл болно доо.

0  |  0
Зочин(122.201.31.132) 2018 оны 12 сарын 13

Энхболд ззайлаач ээ. Өөрөө өчнөөн олон зуун хүний ажил амьдралыг намын харьяалалаар гэж халж сольж ямар ч мэдлэг мэргэжилгүй хүн тавьж ажил самарч байсан. Ажлаас халагдах ямар байдгийг яс махандаа тултал ойлгож байна уу. Хөдөө лрон нутагт ажилгүй болсон зарим нэг хүн амиа ч хорлож байсныг сана. Нийгмийг МАНАН мөхөөж байна.

0  |  0
mglin irgen(188.57.165.162) 2018 оны 12 сарын 13

Darga ooroo ogtsroh shaltgaanaa medehiin deedeer medej bgaa ard tvmniig btgii doroljil hangaltgvi bna uu zvgeerl ogtsor yalaa vvr

0  |  0
95 га газар Наранхүү(103.11.194.234) 2018 оны 12 сарын 13

энэ нөхөр хулгай, дээрэм, тонуул хийсэн шүү дээ!! УБ хотын газрын Б.наранхүү гэгчтэй нийлэн зарж хувьдаа завшсан нь ГЭМТ ХЭРЭГ биш гэжүү? Энэ бол огцоруулаад хэрэг үүсгэх хангалттай үндэслэл!!! МИ овогт өнөөдрийн УБ-ын түгжрэл маш шахуу баригдсан олон муу байшингууд, хүн амын өвчлөл, өмчийн хулгай гээд бүх асуудлын эх үүсвэрийг тавьсан энэ бузар хулгайч огцорох ёстой!! 95 га газар Наранхүүд зүгээр өгөөд заруулсан энэ ТОНУУЛЧИН огцорох ёстой!

0  |  0
амрү(103.229.123.195) 2018 оны 12 сарын 13

Ямар дуртай шааар вэ?. Хариач.

0  |  0
Зочин(202.126.89.14) 2018 оны 12 сарын 13

Улсын их хурлын тухай хуулийн 2.р бүлгийн 10д зааснаар огцруулах үндэслэл одоохондоо байхгүй байна.өөрөө хүсэлтээ өгөхгүй байгаа шүүдээ....

0  |  0
Долир(64.119.20.109) 2018 оны 12 сарын 13

Огцруулах хуулийн заалеть алга гэж хуцна биздээ. Хийсэн хэрэг нь ЭРYY YYCГЭЭД YР ДYHД нь ШОРОНД СУУХ БОЛЧИХООД БАЙХАД...

0  |  0
Tur xuchtei(122.201.22.52) 2018 оны 12 сарын 13

Enxbold unax avaas shorond orno gedgee mash sain medej baigaa. Esvel gadaadruu zugtaaj interpol-oor xaij baigaa xumuusiin jagsaaltand orno gedgee mash sain medej baigaa. Tiim boloxoor bux ymaaraa ALL-IN xiine

0  |  0
Зочин(139.5.216.150) 2018 оны 12 сарын 13

НЭГ ШУНАЛТАЙ ӨМХИЙ ДОЛИР ХЯТАДААС САЛАХНЭЭ БОЛЖЭЭ

0  |  0
Намын жирийн гишүүн(59.153.87.199) 2018 оны 12 сарын 13

Энхболдын огцрох хурлыг Энхамгалан даргалах уу

0  |  0
иргэн (202.179.26.224) 2018 оны 12 сарын 13

МЭнхболд оо Огцороо заавал Иргэд ээ Үймээн самуунд хүргэж байж Огцорох гээд байгаа юмуу

0  |  0
Mongol hyn(119.40.97.6) 2018 оны 12 сарын 13

Enkhbold tiim ch amar zailah nuhr bishdee. 60 terbumiin nuhuduu bygdiig n avaad UIH-aas zailah heregtei tegj baij l ovoo tseverleh baih. Gansh Enhbold zailaad hereggyi baihdaa...!!!

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 12 сарын 13

Ээ ашгүй дээ, Мафи-гаас салж улс орноо шударга хууль , дүрэмтэй орон болгохгүй бол хөгждөггүй юм байна шүү, Наад балайгаа 27 дээрэмчинтэй нь зайлуулж хариуцлага тооцох хэрэгтэй байна.

0  |  0
Иргэн(103.212.119.194) 2018 оны 12 сарын 13

Тийм хуулийн заалт алга л бна даа

0  |  0
Top