ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ: УИХ-ын дарга огцрохгүй бол яах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах албан бичигт УИХ-ын 38 гишүүн гарын үсгээ зурж, өргөн бариад байна. Эдгээр гишүүдэд “УИХ-ын дарга огцрохгүй бол яах вэ?” гэсэн асуулт тавьж, байр суурийг нь сонирхлоо.


Маргаашийн дотор огцрохгүй бол эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт монголчуудын амьдрал сайжрахгүй. Иймээс монгол түмэн нам харгалзахгүй улс төрийн МАНАН-гийн эсрэг тэмцэл зохион байгуулж байна. М.Энхболд гэдэг хүн Ц.Элбэгдоржтой хамтарч Монголын улс төрд МАНАН бий болгосон. Монголын улс төрийг мафийн системээр удирдаж, олон мянган бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдэж, олон зуун хулгай дээрмийг зохион байгуулсан хүн гэдгийг өнөөдөр монгол түмэн бүгд мэдэж байгаа. Улс төр дэх энэ МАНАН-г нураана. МАНАН-г нураахын тулд УИХ-ын гишүүд гарын үсгээ зурлаа. МАНАН-гийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэдэг гарын үсгээ зурлаа. МАНАН-гийн толгойлогч маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт монголчуудтайгаа хамтарч жагсаал цуглаан, бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно. Хууль ёсны тэмцлээр энэ хүнийг зайлуулж чадахгүй бол гудамжинд гарна. Бид ард түмэнтэйгээ хамт МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана.

 

Ажлаа өгөхгүй бол тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав эрүүдэн шүүх  замаар 4 сая ам.доллар авсан баримтыг ил болголоо. Энэ бол МАНАН бүлэглэл бодитой гэж шүгэл үлээж байгаа анхны тохиолдол болсон. Эндээс нийт монголчууд маань энэ бүхэн зөвхөн М.Энхболд гэдэг хүнтэй тэмцэж байгаа зүйл биш төрийг барьцаалсан албан бус эрх баригч буюу мафийн сүлжээнд орсон төрийг алсаас удирддаг бүлэглэлтэй тэмцэж байгаа хэрэг гэдгийг ойлгосон байх. Энэ амаргүй тэмцэл. Гэхдээ дэлхийн аль ч улсын уруудан доройтсон түүх яг ийм замаар явсан байдаг. Төрийн дээр гарсан бизнесийн бүлэглэлтэй яаж энгийн иргэд өрсөлдөх юм бэ. Яаж ардчилсан сонгууль явуулах юм бэ. Энд хүрээд парламентад хийж байгаа бидний тэмцэл төгсгөлийн шатандаа орж байна. Асуудал шийдэгдэхгүй бол өөр хэлбэрт шилжинэ. Олон иргэд зунаас хойш надтай холбогдсон. Тэр үед би парламент дотроо асуудлаа шийдэх ёстой гэж хэлдэг байсан. УИХ-ын гишүүдийн 50+1 хувь нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Тийм учраас УИХ-ын дарга ажлаа өгөх ёстой. Өгөхгүй бол тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй. Үгүй бол үүнээс цааш дийлэхгүй гэдэг нь харагдаж байна. Одоо бид 40-үүлээ болсон. Бид тэмцлийн шаталсан хэлбэрт орно. Бид иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй нийлж тэмцэнэ. Д.Дорлигжав, Х.Энхжаргал, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын гарт бизнесээ алдсан хүмүүс байвал одоо л бидэнтэй нэгдэж тэмцэх хэрэгтэй.

Гишүүдийн олонх нь М.Энхболдоор удирдуулахгүй гэж үзсэн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -УИХ-ын нийт гишүүдийн олонх нь М.Энхболдоор удирдуулахгүй гэдэг саналаа хатуу илэрхийлж байна. Гадны улс орнуудад спикерээ гишүүдийн олонх нь чирч гаргадаг, албан тушаалаас нь огцруулдаг жишиг байна. Спикер нь насан туршдаа төвийг сахисан байна гэдгээ илэрхийлдэг. Бид үүсээд байгаа нөхцөл байдлаас үүнийг анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн эрхзүйн хүрээнд УИХ-ын даргын бүрэн эрхийг парламентат ёс төлөвшсөн улс орнуудтай ижил болгох шаардлагатай нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас харагдаж байна.

 

Тэмцлийг ялалтад хүргэхэд ард түмэн минь туслаарай 

УИХ-ын гишүүн Л.Болд: -Монголын төр гацаанд ороод удаж байна. Өмнө нь бид УИХ-ын даргад маш ойлгомжтой шаардлага тавьсан. Өөрөө Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад Монголын төрийг үймүүлж байгаа дарга УИХ-ыг удирдах ёс суртахууны эрх байхгүй гэдгийг хэлсэн. Гэтэл та бүхний шаардлагад "огцруулах" гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй гэж биднийг дорд үзсэн. Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүдийн олонх нь гарын үсгээ зурж байна.

1990 онд залуучууд бид гудамжнаас хувьсгал хийсэн. Юу ч болж магадгүй байсан. Танк зэвсэг бүгд бэлэн болоод байсан. Гэхдээ нэг хүн огцорсноор бүх асуудал шийдэгдсэн. Өнөөдөр хувьсгалт үйл явцтай адил зүйл өрнөж байна. Нэг хүн огцорсноор Монголын нийгмийг бохирдуулсан шударга бусын хонгил нуран унана. Тэмцлийг ялалтад хүргэхэд ард түмэн туслаарай.

 

Хэдэн ч хүн гарын үсэг зурсан би огцрохгүй гэж хэлж болохгүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -УИХ-ын гишүүний тангараг өргөсөн өдрөөс эхэлж нийгэмд бугшсан асуудлуудыг ил болгох, улмаар нийгмийн зөв өөрчлөлтийн төлөөх тэмцлийг хийж, ажиллаж ирлээ. Өнөөдөр бид олуулаа боллоо. Тийм учраас шийдэмгий алхам хийж байна. Иргэд маань утаанд хордож байна. Эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг нэн даруй таслан зогсоохгүй бол улам даамжирна. УИХ-ын даргыг огцруулаад бүх зүйл сайхан болохгүй ч өөрчлөлт шинэчлэлийн гэрэл гэгээ тусна. Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг, бизнес булаадаг, байгалийн баялгийг нийлж завшдаг, цөөхөн хүн хөлждөг байдал бодитой өөрчлөгдөнө. Бүх зүйл ил тод болно. Бүх төвшинд хариуцлагыг тогтооно.

УИХ-ын дарга М.Энхболд "Хэдэн ч хүн гарын үсэг зурсан би огцрохгүй" гэж хэлж болохгүй. Өнгөрсөн хугацаанд албан тушаалаасаа огцорсон хүмүүсийн хэн нь ч "Надад хуулийн заалт гаргаад өг" гээгүй, бүгд өөрийнхөө хүсэлтээр ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм шүү. УИХ-ын дарга ёс зүйтэй байж, үүнийг санах хэрэгтэй. Улс төрийн соёлтой, өчүүхэн ч гэсэн ухамсартай байх хэрэгтэй.

 

 

УИХ-ын даргыг ОГЦРУУЛАХААР гарын үсэг зурсан ГИШҮҮДИЙН НЭРС

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ff(73.134.121.68) 2018 оны 12 сарын 14

Enkhbold mash ih aina gedeg ardaa mash ih paakttai bnaa l gesen ug!!

0  |  0
zochin(202.9.44.130) 2018 оны 12 сарын 14

Toriin hamgaalaltad bgaa huniig chirch gargana ch geh shig ta nat jiriin irgedig bolohor huuli huuli gd 1ch alham uragsh gishguuldeggyu oorsdoo huulia ingehed er medej bga yim u yamar huuli batalsnaa yu hiisnee erhem ih hurliin gishuudini oorsdoo medej bga yum u taarsan ch taat shuudainuud bol doo

0  |  0
Зочин(49.0.219.52) 2018 оны 12 сарын 14

ИНГЭЖ ЦАГ АЛДАСНААС ШУУД НАМААСАА ХӨӨЧИХВӨЛ БОЛМООР БИШ ҮҮ

0  |  0
Зочин(64.119.18.229) 2018 оны 12 сарын 14

Шинэ манан ха ха ха хэ хэ хн

0  |  0
H(112.72.8.98) 2018 оны 12 сарын 14

Zuv s.n temsheerei ogshruul neg ch iznes xiij vzeegvi oligarx mi ovogt odoo bolloo

0  |  0
saraa(203.91.115.42) 2018 оны 12 сарын 14

Ene hun bohir uchraas l buuj bolohgui bgaa bh, barigdana gej aigaad tsewer bol shuud garaad l yawna shuudee.

0  |  0
Зочин(43.242.243.139) 2018 оны 12 сарын 14

Энэ залуучууд бас арайингэж болохгүй дээ.Хэтэрхий 1 хүн рүү дайрч давшилж бна. Улс төрд гар хөлөө олоогүй залуучууд байна. Намынхаа буянаар Их хуралд сонгогдчоод эргээд ингэж болдгиймуу. Нөгөө хүн нь ямар их тэвчээртэй юм бэ

0  |  0
Зочин(202.126.89.208) 2018 оны 12 сарын 14

Энэ хүнийг ч арай дэндүүлж байнаа Худал үгийг 1000 дахин хэлвэл үнэн болдог гэдэг л болоод байна. Энэ хүн огцроод сайхан болно гэдэг ёстой нѳгѳѳ нохойн озгой гэдэг болох байх. 2-т Энэ залуучууд тэр дундаа ОюуН-Эрдэнэ Аюурсайхан нар хэрвээ аз байгаад татаас хороо сайн найруулж чадвал олон жилийн дараа нилээн ѳндѳрт гарч магадгүй юм. Тэр цагт мѳн ийм энэ хүн шиг хувь тавьлан хүлээж байгаа гэдгийг ойлгохгүй л дээ. Хазайсныг түлхэдгүй унасныг ѳшиглѳдѳггүй монгол зан аль эрт устжээ

0  |  0
Зочин(202.126.89.208) 2018 оны 12 сарын 14

Энэ хүнийг ч арай дэндүүлж байнаа Худал үгийг 1000 дахин хэлвэл үнэн болдог гэдэг л болоод байна. Энэ хүн огцроод сайхан болно гэдэг ёстой нѳгѳѳ нохойн озгой гэдэг болох байх. 2-т Энэ залуучууд тэр дундаа ОюуН-Эрдэнэ Аюурсайхан нар хэрвээ аз байгаад татаас хороо сайн найруулж чадвал олон жилийн дараа нилээн ѳндѳрт гарч магадгүй юм. Тэр цагт мѳн ийм энэ хүн шиг хувь тавьлан хүлээж байгаа гэдгийг ойлгохгүй л дээ. Хазайсныг түлхэдгүй унасныг ѳшиглѳдѳггүй монгол зан аль эрт устжээ

0  |  0
uugan.od(112.72.11.121) 2018 оны 12 сарын 14

ter yagaad M.Enhboldtoi holbogdood bgaag l ard irged gaihaad bn ene hun l Mongolchuudiin tom hamgaalalt ym shig sanagdana ene hun bhgui bol ah duugeeree 2 namd bair ezelsen humuus duraaraa durgij dund chumguurui jirgene gedeg boloh vi

0  |  0
Hi(66.181.167.211) 2018 оны 12 сарын 14

Дор юм бичсэн эглийзүүд яасан их бухимдалтай байх ий та нар мэлзээ энх60лдийхоо үмхий хоногийг гялтаатал долоогоод бай 1их удахгуй монголчууд наад новшийг чинь яллах болно

0  |  0
ххахаха(202.131.226.110) 2018 оны 12 сарын 14

Дэмжиж байна.Одоо л Монгол Улсад гэрэл гэгээ гарах нь

0  |  0
Чагнаа(124.158.126.192) 2018 оны 12 сарын 14

Хуулинд яавал огцорно гэж байгаа юм бэ. Хуулиараа л ажилла.УИХ ын гишүүн хууль бус ажил явуулах юм бол жирийн иргэн яах болж байна. Хуулиар хүлээсэн хуралпддаандаа сууж, тулгамдаад буй асуудлыг шийд .Үгүй бол тарцгаа.Ард түмэн хуралдаа сууж асуудлыг хуулийн дагуу шийдэх гишүүд ийг сонгож ажиллуулаг

0  |  0
irgend(183.177.98.182) 2018 оны 12 сарын 14

7 sariin 1-nd Batzandan mun ene MANAN-iin esrsg temtssen ym ergii mal min Enkhboldiinkhoo bugsiig dolookhod chin saad bolj bna uu 7 sariin 1-nd 5 zaluug khen buudsan ym Batzandan buudaa yu MANAN buudsan erguu khar atsaa

0  |  0
иргэн(202.70.37.34) 2018 оны 12 сарын 14

Батзандан 7 сарын 1 ний хэргийн гол турхирагчдын нэг.Албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүн.Аюурсайхан хууль бусаар олборлож бна.Л.Болд зэвсгийн наймаачин.Энэ хүнээс болж умард солонгос хүн нутагтаа цаазлуулсан.Оюунэрдэнэ утгазохиолын мэргэжилтэй их хуралд ороод 2 жил болж бгаа нялх гишүүн.Хүрэлсүх хэрүүлч.танхай балмад.гэх мэт бас бусууд ждүчингүүд өргөс М.Энхболдыг авч хаяснаас сайхан бно гэвэл эндүүрэл.төрийн эрхийг тайван замаар аьч өөрсдөө дээдсүүд болж ямблахын төлөө улайрч бна.

0  |  0
чанцал(202.70.37.34) 2018 оны 12 сарын 14

баахан хөнгөлөлттэй зээл авчихаад балиар амьтад . Тэр мөнгөө эхлээд төлчих дараа нь тэмцээрэй . тэр үед чинь дэмжинэ. Цүнх баригч шантаажчин банди нараа

0  |  0
Мөнхөө(202.179.25.72) 2018 оны 12 сарын 14

Доор бичсэн комментууд дээр хөлснии бичээч нар их л өмөөрч байх шив дэ.Эрхэм даргыгаа.Аргагүй шүү дэ бөгс долоож олсон,бас олдог нь алга болох гээд.

0  |  0
Зочин(66.181.160.39) 2018 оны 12 сарын 14

Хелсний бичээчид эдгээр залуусын уйл хэргийг гутаах гэж мен ч их оролдож байна даа. М. Энхболд огцрохгуй юм бол улс оронд тогтсон энэ бусармаг систем жинхэнэ дарангуйллын системд шилжинэ. Ард тумэн бугд энэ манангийн системийг эсэргууцэж байна. Энхболд гарцаагуй огцроно. Хэрэв еерее огцорвол арай хенген ялтай улдэнэ. Эс тэгвэл... Еерее л мэдэж дээ

0  |  0
Зочин(64.119.21.115) 2018 оны 12 сарын 14

Та нар одоо болио ажлаа хий чадахгүй бол өөрсдөө зайлцгаа

0  |  0
зочин(66.181.160.67) 2018 оны 12 сарын 13

энэ хэд тайван ажиллаж чаддаггүй албан тушаалын хэнээтнүүд алдар гавъяанд дурлагсад юмаа даа. Уг нь улс орноо хөгжүүлэхэд л ханцуй шамлаж үзмээр байгаа юм даа. Хоосон хийрхэгчид

0  |  0
toogii(139.5.219.200) 2018 оны 12 сарын 13

naad pizda chin ogtsrihgui bol boslogo gargii tsagdaa nar demjih baigui de heden darga narl ehnoldin tald orno biz bid oluulaa shu

0  |  0
Irgen(66.181.161.68) 2018 оны 12 сарын 13

Ene balaiguudiig bas dagax xereg vv?.Ix owolzood baiwal ta nariin esreg ard irged bosox geed bna shvv!!.

0  |  0
иргэн(64.119.20.19) 2018 оны 12 сарын 13

АНУ.н олон улсад хэрэглэсэн технологиуд л явж байна даа. Энэ нэг нөхөр л болохгүй байна, эрх чөлөө эх орон урагшаа гээд л. тгд маргааш нь эх орон эрх чөлөө юу ч байхгүй.дайн тулаан замбараагүй байдал

0  |  0
irgen(66.181.160.122) 2018 оны 12 сарын 13

zov demjij bn buunii nohoinuud holsnii lalriin bucheech nar n esreg bicheed bgaamuu baasnii haruud...ard tvmen enhboldiig vzn yadj bn en bol vnen holsnii lalruud hutsjil bai

0  |  0
ИРГЭН(103.57.93.164) 2018 оны 12 сарын 13

ГАНЦ ХҮНТЭЙ ХОВ ЯРИАГААР ТЭМЦЭЭД БАЙХ ЮМ. ЭХ ОРОНЧ ШУДРАГА ГЭЖ ЕР ХАРАГДАХГҮЙ БАЙНА. ЦААНА ЧИНЬ ШИЙДЭХ ОЛОН АСУУДАЛ БАЙНА.

0  |  0
иргэн(202.126.88.36) 2018 оны 12 сарын 13

Батзандан 7 сарын 1 ний хэргийн гол турхирагчдын нэг.Албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүн.Аюурсайхан хууль бусаар олборлож бна.Л.Болд зэвсгийн наймаачин.Энэ хүнээс болж умард солонгос хүн нутагтаа цаазлуулсан.Оюунэрдэнэ утгазохиолын мэргэжилтэй их хуралд ороод 2 жил болж бгаа нялх гишүүн.Хүрэлсүх хэрүүлч.танхай балмад.гэх мэт бас бусууд ждүчингүүд өргөс М.Энхболдыг авч хаяснаас сайхан бно гэвэл эндүүрэл.төрийн эрхийг тайван замаар аьч өөрсдөө дээдсүүд болж ямблахын төлөө улайрч бна.

0  |  0
зочин(66.181.176.70) 2018 оны 12 сарын 13

Энэ хүнийг ч арай дэндүүлж байнаа Худал үгийг 1000 дахин хэлвэл үнэн болдог гэдэг л болоод байна. Энэ хүн огцроод сайхан болно гэдэг ёстой нѳгѳѳ нохойн озгой гэдэг болох байх. 2-т Энэ залуучууд тэр дундаа ОюуН-Эрдэнэ Аюурсайхан нар хэрвээ аз байгаад татаас хороо сайн найруулж чадвал олон жилийн дараа нилээн ѳндѳрт гарч магадгүй юм. Тэр цагт мѳн ийм энэ хүн шиг хувь тавьлан хүлээж байгаа гэдгийг ойлгохгүй л дээ. Хазайсныг түлхэдгүй унасныг ѳшиглѳдѳггүй монгол зан аль эрт устжээ

0  |  0
Иргэд(202.9.44.77) 2018 оны 12 сарын 13

Энхболд огцрохгүй гэвэл их хурлын гишүүд нь тарчих л даа, тэр дарга ганцаараа сандал дээрээ суугаад үлдэг л дээ

0  |  0
зоо(202.9.43.24) 2018 оны 12 сарын 13

Энэ балай бандаашийн найз .нар яах гээд байна

0  |  0
Эмээ(182.160.36.120) 2018 оны 12 сарын 13

Аа мэдэхгүй Украин шиг болох гээд гадны турхиралт яваад ч байгаа юм уу.америк тагнуулын ажилтан үхлээ ч гэх шиг Оюун эрдэнийн хамуудын ЖДҮ Г шалгаж байгаа ч юм шиг.ер нь яах ёстойг би мэдэхгүй юм. МАНАН Цэвэрлэх нь зөв л дөө. Өдии 70дөхтөлөө улс орныхоо төлөө ингэж санаа зовж байсангүй. Ард түмэн минь ухаанаа уралдуулж хамтарч зөв шийдвэрт хүрэх л чухал байна.

0  |  0
taiwn Mongol(66.181.187.100) 2018 оны 12 сарын 13

Zaluuchuuddaa amjilt hen ni hvchtei we gedge haruulah tsag bolj. MANAN Mongoliin ard tvmniig vneheer ih basamjilj doromjil bn

0  |  0
zochin(66.181.187.100) 2018 оны 12 сарын 13

Ed nar turhiraagvi Enkhbold nowsh turhirch bn. Zugeer ajilaa ugwul asuudalgui. Ard tvmen chamaig songoson dolir nowshoo

0  |  0
Mongol yalnaa(66.181.187.100) 2018 оны 12 сарын 13

Ard tvmen hvchtei yu hulgaich MANAN hvchtei yu gedgee vzeh tsag irj

0  |  0
zochin(66.181.187.100) 2018 оны 12 сарын 13

Zawaan nowsh hirdan ogtsoroosoi. Ard tvmen ugaasaa ta nartai tsug. Yatsan hulgaich geheeree ingej aimar gvriij bnaa

0  |  0
Хаян(202.9.45.45) 2018 оны 12 сарын 13

Ард тумний тайван жагсаал хйих хэрэгтэй. Харин дундуур нь үймээн самуун дэгдээх гэсэн хөлсний этгээдүүд ажиллахаас сэргийлэх хэрэгтэй. 7-н сарын 1-нд хүмүүсийг турхираад явсан хүмүүс маргааш нь баривчлагдсан хүмүүсийг байцаагаад сууж байсан гэдэг яриа бий шүү.

0  |  0
иргэн(202.9.42.58) 2018 оны 12 сарын 13

МАНАН-г ОДОО Л БУУЛГАЖ АВАХГУЙ БОЛ МОНГОЛ УЛС ЭХНБОЛД ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫН ХААНТ УЛС БОЛНО

0  |  0
Zochin(213.119.136.50) 2018 оны 12 сарын 13

Mundag zaluuchuudaa demjij bga shuu bitrii shantraarai ard tumen hamtdaa

0  |  0
иргэн(202.126.89.112) 2018 оны 12 сарын 13

ямар их албан тушаалд зууралдаж бна.одоо огцроод буруугаа хүлээгээд ард түмнээсээ уучлалт гуйгаад өгөөчээ.наад улс орноо бодооч энхболд даргаа.өөрийгөө хамсаатнаа бодоод үхэн хатан зайгаа тавихгүй юм.энэ чигээрээ байвал ард түмэн бүр үзэн ядна ш тэ.энэ хэдэн залуу олж харж ард түмний нүдийг онгойлгож бна.энэ чигээрээ байвал монгол улс мөхлийн ирмэгт очно.өдий насны хүн ард түмнээ бодоод огцрооч.

0  |  0
zochin(66.181.186.184) 2018 оны 12 сарын 13

Ehleed ene jagsaalt dotor gariin usgee zursan JDU-iin zeel avsan gischuudteigee hariuzlaga toozdog boloosoi. Es zuin horoogoo huralduuldag boloosoi. Tangarag urgusun humuus baij ajlaa hiideg boloosoi.

0  |  0
монгол(89.14.143.59) 2018 оны 12 сарын 13

ард тумэн энхболдын булхайг мэдэж эхэлсээн одоо зайгаа тавьж хариуцлагаа шударгаар хулээ

0  |  0
иргэн(202.179.26.224) 2018 оны 12 сарын 13

хэрвээ үнэхээр МЭнхболд Огцорохгүй ээ гэх юм бол ёстой Иргэд олон түмэн Хүчтэй юу МАНАН бүлэглэл МЭнхболд хүчтэй юу гэдгээ харах л үлдэж дээ

0  |  0
zochin(122.201.21.34) 2018 оны 12 сарын 13

ed nar chin yund turhiraad bnaa

0  |  0
Top