Ойд бясалгал хийж байсан лам руу ирвэс дайрч, хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Ойд бясалгал хийж байсан нэгэн лам руу ирвэс дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг Энэтхэг улсын Махараштра мужид гарчээ.

Барын нутаг болох Тадоба дархан цаазат ойд байрладаг Буддын сүмийн лам Рахул Вальке гэгч сүмээс хол явж, бясалгал хийдэг байсан бөгөөд ойн хамгаалагчид түүнд байнга анхааруулга өгдөг байсан гэнэ.

Ирвэсийг номхруулах үүднээс ойн хамгаалагчид хоёр төмөр тор, камер суурилуулсан байна.

Мужийн засгийн газар амь үрэгдсэн ламын гэр бүлд 1.2 сая рупи өгөх шийдвэр гаргасан аж. Лхагва гарагийн өглөө /2018.12.12/ талийгаачид хоол өгөхөөр бясалгал хийж байсан газар нь очиж явсан тус сүмийн нэгэн лам түүн рүү ирвэс дайрч байхыг харсан гэнэ. Тусламж дуудан, бусад лам нартай буцаж ирэхэд Вальке аль хэдийн нас барсан байжээ.

Тадоба ойд 88 бараас гадна ирвэс, баавгай, цөөвөр чоно, дорго зэрэг амьтад амьдардаг байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаян(202.9.45.45) 2018 оны 12 сарын 13

Гэгээрэлд хүрээд өөрөөрөө амьтан хооллохоор шийдсэн нь тэр юм болов уу даа.

Зочин(66.181.180.14) 2018 оны 12 сарын 13

Тарнийн хүчээ үзүүлэхгүй яасын болоо лам нар чинь мундаг биз дэ хэхэ

иргэн(66.181.180.211) 2018 оны 12 сарын 13

ХАЧИН ЮМ ДАА зөвбясалгал хийх бол агаар нь хүртэл хамгаалдаг

Top