Бруклин Бекхэмийн шинэ найз бүсгүй ил болов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 

Дэвид Бекхэмийн том хүү 19 настай Бруклин Бекхэм шинэ найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр жүжигчин Хлое Морецоос салсныхаа дараа “Playboy”-ийн модель Лэкси Вуд, бүжигчин Лэкси Пантерра нартай үерхэж байсан билээ.

Тэгвэл Бруклин саяхан 21 настай модель Хана Кросстой хамт яваа харагджээ. Тэд шөнийн 3:00 цагт хөтлөлцөн Белсайз-Парк руу явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Фэнүүдийнх нь үзэж буйгаар Бруклин Хлое Морецоос салаад их шаналж байгаа аж. Залуу уг шаналалаа даван туулах гэж олон бүсгүй сольж байгаа гэнэ.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top