ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

2018 оны 12 сарын 14

 

Өвлийн дунд хөх хулгана сар Есөн улаан мэнгэтэй Цагаан луу өдөр

  • Аргын тооллын: 2018.12.14, Баасан гараг
  • Билгийн тооллын: 7
  • Наран ургах шингэх: 08.32-17.04
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gan Ochir(202.126.89.115) 2018 оны 12 сарын 14

bayrlaa danda zurhai awaj baimaar bna

0  |  0
Top