ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхныг санхүүгийн дэвшил хүлээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

 

  Хонь

Өнөөдөр таны бүх ажил саадгүй бүтнэ. Хүмүүстэй харилцахдаа ч учраа сайн олно. Таны амьдралд сайхан зүйлс тохиолдоно.

  Үхэр

Мөнгөтэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Итгэмтгий байдлаасаа болж хууртаж магадгүй өдөр. Зарлагаа сайн хяна.

  Ихэр

Хувь тавилан танд бэлэг бэлджээ. Бизнесийн болон хувийн амьдралын салбарт амжилттай байна.

  Мэлхий

Ямар ч зүйлд сайн бэлтгэсэн байхад амжилт олдог. Эргэн тойрондоо болж буй зүйлст анхааралтай ханд. Хэнд итгэх, хэнд итгэхгүйгээ сайн бод.

  Арслан

Эргэн тойрондоо маргаан үүсгэж болохгүй. Араар тань муулсан байлаа ч хурц зан гаргаад хэрэггүй. Өнөөдөр аль болох уян хатан байж, аливааг хошин талаас нь хар.

  Охин

Бүх зүйлд идэвхтэй байдал тань хүмүүсийг алмайруулна. Та хамгийн сайн үр дүнд хүрэх гэж мэрийнэ. Хайр дурлалын тал дээр ч дайчин байна.

  Жинлүүр

Зохион байгуулалт маш сайн байна. Хийх ажил бага байсан ч та гараа хумхин суухгүй. Өмнөө том зорилго тавина.

  Хилэнц

Харилцаагаар дүүрэн өдөр. Та хүмүүсийг өөртөө соронз мэт татна. Эрч хүч өндөр байна.

  Нум

Өнөөдөр нумынхан урсгалаар явах нь хамгийн зөв сонголт. Хариуцлагатай алхам хийж, том асуудлыг шийдэхээ түр азна.

  Матар

Идэвхтэй, сэтгэл хөдлөл ихтэй байна. Сонирхлоо хөгжүүлж, хайр дурлалдаа зав гаргаж чадна.

  Хумх

Амжилт, карьерын өсөлт, санхүүгийн дэвшил таныг хүлээж байна. Бодож төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр. Зоригтой байх нь таны амьдралыг өөрчилнө.

  Загас

Амьдралдаа шинэ хуудас нээнэ. Эрч хүчтэй бай. Стилээ өөрчилж, тамхи татдаг бол больж, фитнесст явж эхэл.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.187) 2018 оны 12 сарын 14

tiim baisan

0  |  0
Top