ӨНӨӨДӨР: Өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн талаар уулзалт зөвлөгөөн болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

 

09:00 цагт

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж компаниудын удирдлагуудтай уулзалт хийнэ. Утас: 9911-5624

09:30 цагт

  • Гадаад хэргийн яаманд ГХЯ, ШУА, "Баатар ван Наваан-Юндэн" сан хамтран алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан ээдрээтэй атлаа баялаг амьдралын талаархи 110 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8911-4637

10:00 цагт

  • “Чингис хаан” зочид буудалд Гааль, бизнесийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана. Утас: 9910-6505

10.00 цагт

  • “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна. Утас: 350002, 70113475, 89896912

11:00 цагт

  • "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хурлын танхимд Баянхонгор аймгийн удирдлагууд Аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно.

11.00 цагт

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

11:30 цагт

  • Нийслэлийн есдүгээр дунд сургууль дээр Хотын алслагдсан дүүргийн, эрсдэл бүлэгт хамаарах буюу сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага маш өндөр бүсэд байрлах таван бүрэн дунд сургуульд сэтгэл зүйчийн жишиг өрөөг иж бүрэн тохижуулан ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 8800-9013

 


 

ТӨРИЙН ОРДОНД

10.00

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top