Долоон эрдэмтэн академич болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

 
Шинжлэх ухааны академи //ШУА/-ийн ээлжит Их чуулган хуралдаж, шинэ академичдыг сонгон шалгаруулжээ. Энэ жил 14 эрдэмтэн нэр дэвшснээс Б.Авид, Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар Р. Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарын долоон эрдэмтэн академич цол хүртсэн байна. Мөн ШУА-ийн ээлжит “Их чуулган” хуралдах болсонтой холбогдуулан академичдын зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөнд 30 гаруй академич оролцож, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан байна. Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их, дээд сургууль, ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах зэрэг санал илэрхийлжээ.

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(109.252.87.247) 2018 оны 12 сарын 14

Энэ акедимч болсон хүмүүс дандаа мөнгөний хахуулиар гарсан хүмүүс чадалтай хум уу сийг ерөөсөө гаргадаггүй бөөн мартсан газар болсон байна үүнийг шалгах хэрэгтэй, эдгээр хумуус мөнгөөр харуулсан чадлаар гараагуй шүү?????

0  |  0
Top