С.Ганчимэг: ТҮК-ийн ажилчдын шаардлагыг иргэд хүлээж авахдаа тааруухан

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Хотын өглөө хаанаас эхэлдэг вэ? Магадгүй "Хот тохижилтынхон ажилдаа ирэхээс..." гэсэн хариулт хамгийн оновчтой нь ч байж болох. Гудамж, талбай цэвэр цэмцгэр байж гэмээнэ гэрээсээ гаран алхах иргэн бүр сэтгэлд таатайгаар тэр өдрөө эхлүүлдэг. Тохижилт, үйлчилгээний ажилтнууд хотын өглөөг цэвэрхэн, найрсаг эхлүүлэхийн тулд өглөөний үүрээс үдшийн бүрий болтол завгүй ажилласаар... Цаг агаарын хүйтэн ширүүнийг хэзээ ч ажралгүй хөдөлмөрлөдөг тэдний дунд эмэгтэйчүүд олон.  Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтан С.Ганчимэг хотын өглөө эхлүүлдэг ажилсаг ээжүүдийн нэг. Тэрбээр "ТҮК-ийн ажилчдын шаардлагыг иргэд хүлээж авахдаа тааруухан. Уг нь энэ шаардлага өөрсдийнх нь төлөө л байдаг" хэмээн ярилаа.

Түүний ажлын нэгэн шинэ өглөөг бид хамт эхлүүллээ. Видео хэсгээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Б.ЗАЯА

Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undraa(66.181.185.118) 2018 оны 12 сарын 17

Ta buhnii ajliig hundlehgui bhiin argagui.Hundelne ee, hundleh ch yostoi.Saihan buhniig husen eruue.

0  |  0
Top