Элчин сайд иргэнийг ЗОДСОН - ЗОДООГҮЙ...

2018 оны 12 сарын 14

Энэтхэгт Монгол Улсаа төлөөлөн элчингээр сууж буй Т.Ганболд Монгол Улсынхаа иргэнийг зодсон гэх асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байна. Дипломат алба нь  хилийн чинадад улс орныхоо нүүр царай болж, иргэдийнхээ эрх ашгийг эхэнд тавих үүрэгтэй тул “Элчин сайд хүн эмэгтэй хүн зодлоо” гэх мэдээлэл улс орны нэр сүртэй холбогдож ярих асуудал болоод байна. Тиймээс үнэхээр уг хэрэг явдал болсон эсэхийг даруйхан шалган, нягтлах хэрэгтэй байна. Элчин сайд иргэнээ зодсон бол хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрэв элчин сайд иргэнийг зодсон гэх асуудал худлаа бол нийгэмд тэр мэдээллийг нь хүргэх шаардлагатай юм.

Дипломат албаны тухай хуулиар  Дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаал. Дипломат албан тушаалтан томилолтын дагуу үүрэгт ажилдаа орохын өмнө “Монгол Улсын иргэн би Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төр, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн биелүүлж, төрийн нууцыг чандлан хадгалж явахаа батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн өмнө хариуцлага хүлээх болно” хэмээн тангараг өргөдөг.

Тэгвэл Монгол Улсаас БНЭУ-д Элчин сайдаар ажиллаж буй Т.Ганболд энэхүү өргөсөн тангарагаасаа няцсан эсэхийг тодруулах хэрэгтэй юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан Ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна"  гэж жиргэсэн юм. Сайд ийм байр суурь илэрхийлсний дараа Ажлын хэсэг гарч шалгалтын ажил эхлэсэн тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдсэн юм. Ажлын хэсэг үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь нягтлан шалгаж эхлэсэн бөгөөд  иргэн Оюуны гэр бүлд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх чиглэлийг ЭСЯ-нд өгсөн байна.  

Энэтхэг Улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуны хувьд өөрийг нь элчин сайд Г.Ганболд зодсон гэж мэдэгдсэн. Тэрбээр сошиалаар цацсан бичлэгтээ Энэтхэгт хүүхдээ эмчлүүлэхээр ирээд дөрвөн сар болж буй тэд эмчилгээний зардалгүй болж, аргагүй байдалд орж хандивын аян өрнүүлсэн талаар, буцах зардалгүй болсон тухайгаа ярьж “Элчин сайд Г.Ганболд миний цээж, ходоод, савны тус газар руу өшиглөсөн. Бид яах ёстой вэ. Хэрэг гарах үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон энэтхэг иргэд байсан нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн" гэхчлэн ярьсан юм.

Элчин сайд Г.Ганболдын тухайд үүнийг ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн. Тэрбээр “Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрбээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн. Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан гэх зэргээр бухимдан орилж байсан болно” гэсэн юм.

Талууд ийм байр сууриудыг илэрхийлж байна. Б.Батчулуун, Г.Оюун нарын тухайд ЭСЯ-нд хандахдаа  Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт  охиноо цаашид эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэх хүсэлтийг тавьсан тухай Элчин сайд Г.Ганболд мэдэгдээд буй. Мэдээллээс үзэхэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс  “BLK” эмнэлэгт албан хүсэлт тавьснаар, Г.Оюуны охины эмчилгээний зардал болох 41 мянган ам.долларыг чөлөөлсөн тухай баримт ил болоод байгаа юм.


Элчин сайд иргэнээ зодсон гэх асуудалтай холбоотой мэдээллүүд ийм байдлаар хөвөрч байна. Нягтлан шалгах үүрэг хүлээсэн Ажлын хэсгийн шинэ мэдээллийг хүргэх болно.

                                                                                                                                              Э.Болор

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (103.229.121.68) 2018 оны 12 сарын 15

Mungugui bolchihood uur utsaaraa elchin saidad gargasan ni todorhoi. Mungu guih bolgond ugdug gazar bish. Anhnaasaa yavahdaa yumaa tootsoolj yavdag baih estoi.

0  |  0
иргэн(202.9.42.75) 2018 оны 12 сарын 15

цэргийн хүмүүс гэж ойлгосон. Эдгээр ядарсан, задарсан алба хаагч нараа БХЯ даруй авч ирэх хэрэгтэй дээ. Цаашид тусламж, хандив нэхвэл өгөх хүмүүс, байгууллага олдохгүй л байх даа

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 12 сарын 14

Haanaas iim ork elchin said bolchihdog bn zugeer mal bn

0  |  0
Иргэн(66.181.187.72) 2018 оны 12 сарын 14

Энэтхэгт рүү олон хүн эмчлүүлэх гэж очдог, зардал мөнгөө төлүүлэх гээд ингээд байвал тун хэцүүдэх байхдаа. Аливаа тус дэм байлгүй л яахав. Гэхдээ зардал мөнгөө, бүхий л асуудлаа нарийн тооцож явахгүй бол хүний нутагт хэцүү байх нь тодорхой ш дээ. Албатай юм шиг авирлаж болохгүй байхаа.

0  |  0
Иргэн(66.181.187.72) 2018 оны 12 сарын 14

Гаргаж байгаа авираас нь харахад эвгүй санагдсан. Элэг ходоод, савруу нь гээд тийм олон удаа өшиглөсөн байх уу. Хаалгыг нь хаалгахгүй орилж хашгараад л байсан. Түргэний машинаар үхлүүд хүн шиг явж байгааг хараад ч цочирдсон шүү. За за мэдэхгүй юм даа. 40 гаруй мянгэн доллар. Ёр нь аливаа тус дэмжлэгт талархалтай л хандах хэрэгтэй дээ.

0  |  0
Зочин(202.9.42.226) 2018 оны 12 сарын 14

Элчин сайд 41 ямнган долларын асуудлыг болох буцах онгоцны тийзийг шийдсэн бол өөр яах ёстой юм, ярианы бичлэгийг сонсохоор тэр хүүхэг элчин сайдаар зөөл зөөлгөөд байх санаатай эмнэлэгт очисонгүй гэж загнаад байгаа их л түрэмгий авиртай хүн шиг санандсан

0  |  0
Ж.Юра(124.158.76.26) 2018 оны 12 сарын 14

Ганболд элчин сайд ийм юм хийх хүн огт биш.Элчин сайд хүний хийж чадах бүх боломжтой арга хэмжээг авч тусалсан байна шүү дээ.үүнийх нь төлөө харин ч талархах ёстой биш үү.

0  |  0
Энхээ(124.158.95.184) 2018 оны 12 сарын 14

Түрийний бөөс толгойд гэж энэ дээ. Угаасаа ухамсаргүй бүдүүлэг, зальтай этгээдүүд аль нэгэн байгууллагыг эсвэл албан тушаалтныг өвчин зовлонгоор дарамталж байгаад хэргээ бүтээдэг хувилбар нь л явж байна.

0  |  0
K(103.26.195.190) 2018 оны 12 сарын 14

Teneg zaluuchuud bna daa. Arai davartsan um bish uu.bolomjooroo sain tusalsan bna lee.

0  |  0
би(122.201.26.172) 2018 оны 12 сарын 14

Юм ойлгохгүй жаахан хэцүүхэн хос харагдсандаа. Онгоцонд суулгахаар хэрүүл хийгээд буучихна, эсвэл нислэгийг хойшлуул, урагшлуул, шөл цай авчир, мөнгө төгрөг өг гээд элчингийнхний үйлийг барж суудаг залуус гэж дуулдсан. Үтэр түргэн салмаар хос билээ.

0  |  0
Тагнуул нямка(192.82.65.195) 2018 оны 12 сарын 14

Ганболд бол ийм юм хийх хүн бишээ.Цэвэр гүтгэлэг байна. Нийтлэх юмныхаа учрыг тунгааж байж бичдэг, мэдээлдэг цаг болоогүй юу? Өөрөө талхны мөнгөө олох цаг болсон юм баш үү? сэтгүүлч дээ?

0  |  0
Top