ДОРНОД: Тал хээрийн амьтдыг танин мэдэх аялал зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

  Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 6 дугаар ангийнхан Тал хээрийн амьтдын танин мэдэхүйн вагонтой аялалд хамрагдаж амьтан судлал болон газар зүйн мэдлэгээ арвижуулав.

Тус сургуулийн сурагчид тал хээрийн амьтдын тухай мэдлэг олгох вагонтой сургалтад хамрагдаж улмаар тэдгээр амьтдын дүрс бүхий зүйлсийг нуусан газрын байршлыг газар зүйн ухааны хичээлээр олгосон мэдлэгтээ тулгуурлан өнцөг, солбилцолыг ашиглан хайж олсон байна.

Танин мэдэхүйн вагонтой аяллыг сонгож, хүүхэд багачуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх ажилд Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 5 дугаар сургуулийн удирдлага, багш нар санаачлага гарган ажиллажээ. Тус аялалыг Дорнод аймгийн Аялал жуулчлалын нэгдэлийн сүлжээ байгууллага УБТЗ-ын Баянтүмэн тасаг, МСҮТ-ийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд хамтран зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top