Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын шалгалтыг авдаг. Энэ удаа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг цахим хуудсанд бүрэн шивж оруулах ёстой байсан ч амжаагүй байна. Тиймээс  шалгалтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16.00 цагт цахим хуудсанда  байршуулахаар болжээ. Шалгалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж авах юм байна.

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top