2018 онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2018 онд 25 хүнд энэ мэс засал амжилттай хийжээ. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь 20 сая төгрөг байдаг. Төлбөрийн дийлэнхийг Эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг бөгөөд эмчлүүлэгч 3.8 сая төгрөг төлдөг аж. 2018 онд хийсэн бөөр шилжүүлэн суулгах 25 мэс заслын хоёрыг нь донороос бөөр шилжүүлэн суулгах замаар хийжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top