Хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй “Facebook” цахим сүлжээний 6.8 сая орчим хэрэглэгчийн хувийн зураг алдагджээ. Энэ талаар тус компаниас “Хувийн мэдээллийг нь хүлээж авахыг зөвшөөрдөг аппликейшн ашигласан хүмүүсийн зураг алдагдсан” гэж мэдэгдсэн байна.
“Facebook”-ийн 6.8 сая хэрэглэгчийн хувийн зураг өнгөрсөн есдүгээр сард алдагджээ. Хэрэглэгчдийн “Зөвхөн өөрөө харах” гэсэн хувийн тохиргоотой зургууд алдагдсан байна.
Дээрх явдал болсонд “Facebook” компани хэрэглэгчдээсээ уучлалт гуйжээ. Хувийн зураг нь алдагдсан хүмүүст анхааруулга бүхий мэдэгдэл илгээсэн байна.
О.САША
Сэтгэгдэл ( 0 )