ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас цагийн үеийн зарим шалгалтын дүнг танилцуулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

 

09:30 цагт

  • "Blue Sky" зочид буудалд "Bloomberg Finance Forum" болно. Утас: 8811-8801

11:00 цагт

  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулж, мэдээлэл хийнэ. Утас: 7000-1286

11:00 цагт

  • Налайх дүүргийн Соёлын ордонд ОБЕГ-аас Аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлсэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 8615-0069

11:00 цагт

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэгч жишиг худалдааны төвийн нээлтийн өдөрлөг болно.

11:00 цагт

  • "Хангарьд" ордонд НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-2923

15:00 цагт

  • ХЗДХЯаманд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн Үндэсний зөвлөлийн хурал болно.

16:00 цагт

  • НҮБ-ын байранд ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. Утас: 9911-2652

 


 

ТӨРИЙН ОРДОНД


  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно.

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.

14:00 цагт

  • “В” танхимд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

  • “Г” танхимд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

  • 334 тоот өрөөнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Батнасан(103.194.176.117) 2018 оны 12 сарын 17

Энэ ШӨХТГ гэж маш хэрэгтэй, чухал нэртэй нэг газар байна аа. Манлайгийн үед босож ирээд Аюурсайханы үед мандаж ирээд МАНАН дунд харагдах аа болив оо хөөрхий.

0  |  0
Top