Бөртэ чоно: Оны шилдэг тамирчин, баг шалгаруулах санал асуулга нээгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болно. Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах энэхүү шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг тамирчин”, “Спорт тоглоомын баг”-ийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Спортын шилдэг баг, тамирчдыг тодруулах санал асуулга өчигдөр /2018.12.16/ 22.00 цагаас эхлэн нээгдсэнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зарлалаа.

Санал асуулгын шугам арванхоёрдугаар сарын 20-ны 23.59 цагт хаагдана. 

Оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулъя.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батаа(202.21.113.66) 2018 оны 12 сарын 20

ой тогтоолтын дэлхийн аваргуудыг бас оруулмаар л юм

0  |  0
Ннн(202.70.37.2) 2018 оны 12 сарын 18

Олимпийн төрлөөс нэр дэвшдэг юм Бодибилдинг ооимп байхгүй хүч тамир гэхээсээ шоу урлаг талдаа мөн спортод хориглодог уураг зэрэг булчин хөгжүүлэх эм бэлдмэл хэрэглэдэг болохоор Олимпизмийн үзэл санаанд таардаггүй юм Иймээс нэр дэвших эрхгүй болсон

0  |  0
зочин(59.153.114.84) 2018 оны 12 сарын 17

Угалз цэцэг гэдэг мундаг бүсгүй яагаад нэр дэвшээд үй байна вэ

0  |  0
иргэн(202.55.191.42) 2018 оны 12 сарын 17

азын 3 дэлхийн 4 удаагийн аварга Угалзцэцэг яасан бэ?

0  |  0
Top