Утаанд 800 тэрбумыг зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал утаа болоод удлаа. Утаагүй зуух, гэрийн дулаалга хүртэл тараасан. Засгийн газрын хөрөнгө, олон улсын байгууллагын дэмжлэгээс утаа арилгах гэж 800 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. "Цэвэр агаар" гэж сан хүртэл байгуулсан. Гэвч амжилтад хүрээгүй. Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хамгийн их бохирдолтой гараад байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ххийсэн шалгалтаар агаар цэвэршүүлэгчийг зарим, сургууль цэцэрлэгийн удирдлагууд өрөөндөө тавьсан зөрчил илэрсэн. Манайхан утаатай иймэрхүү байдлаар тэмцээд байгаа юм.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Багануураас нүүрс авчирч, иргэдэд хямдралтай үнээр өгч байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед түүхий нүүрс оруулахыг 2019 оны тавдугаар сараас хориглож байна. “Тавантолгой түлш” төрийн өмчит компани байгуулагдсан. Тавантолгойн нүүрсийг ашиглаж байгаа. 200 гаруй залуус ажиллаж буй. Нэг уут сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр худалдаж эхэлсэн. Энэ мэтээр нүүрс ашигласан түлээг нөөцлөх учиртай юм. Мөн хувийн хэвшлийн 12 үйлдвэр үйлл ажиллагаа явуулж байгаа ажээ. Нүүрсний утаа ээжүүдийн урагт нөлөөлөх хүртлээ дордсон гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тодорхойлж, албан ёсоор зарласан нь аюулын харанга дэлдсэнийг илтгэсэн мэдээлэл билээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нарантунгалаг(66.181.160.127) 2018 оны 12 сарын 23

Цахилгаан халаагуур хэрэглэх гэхээр токны мөнгө дийлдэхгүй их гарч бөөн өрөнд орж байгаа юм. Цахилгаан станцуудын нүүрс түлсэн утаа нь гэр хорооллын утаанаас их байж ч мэднэ. Цахилгаан станцын хуучин ЗХУ-ын үеийн, нүүрсээр галладаг хэв загвараас татгалзаж СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ станц байгуулах хэрэгтэй юм. Тэгэж чадвал айл өрхийн цахилгааны төлбөр 5-10 дахин багасч нийслэл хот ямар ч утаагүй болох юм. Энэ бол ирээдүйн цорын ганц оновчтой сонголт шүү. Яагаад энэ тухай хүмүүс огт дурсахгүй байгааг гайхаад байх юм. Фэйсбүүк хаяг: narantungalag batdorj

0  |  0
би(66.181.166.134) 2018 оны 12 сарын 18

утаа нэмэгдүүлэхэд 800 тэрбумыг зарцуулж дээ

0  |  0
Иргэн(103.10.23.196) 2018 оны 12 сарын 18

Энэ мөнгөөр 30,000 айлыг байранд оруулж 30,000 зуух яндан алга болох байлаа.

0  |  0
Иргэн(103.10.23.196) 2018 оны 12 сарын 18

Хайран мөнгө. Урагшгүй эзэн ухаангүй албатын гай юм даа.

0  |  0
зочин(202.70.34.70) 2018 оны 12 сарын 18

Утаагүй зуух гэж дэлхий ертөнцийн хаана ч байхгүй шдээ. Монголчууд бид худалдаж авч хэрэглэснээрээ дэлхийн хамгийн тэнэг ард түмэн болчхоод байна даа. Бид нарт зарсан, нийлүүлсэн компанийн эзэн нь монголын хамгийн заль этгээд хууран мэхлэгч болж байна.

0  |  0
Зочин (66.181.177.215) 2018 оны 12 сарын 17

Энэ их менгийг шалгах газар байдаггуй юм болов уу орон сууцжуулж ард тумнээ оруулсан бол утаа бага болох байлаа

0  |  0
зочин(103.229.123.30) 2018 оны 12 сарын 17

800 тэрбум..? одоо айлуудад сайжруулсан түлшийг үнэгүй өгөх л дутаад байх шив..

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 12 сарын 17

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Top