Намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2018.12.17/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр, сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудал багтсан байна. Мөн Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail zail.(122.201.21.14) 2018 оны 12 сарын 17

ardchilsan nam chin buleggui bolchihson dan bie daagch nar biz dee?yu n bulguud ve?

0  |  0
Top