Өнөөгийн УЛСТӨРЧДӨД Л.Оюун-Эрдэнийн ЗААСАН хичээл

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлуудын гол дүр нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байлаа. Зарим нь түүнийг мөрөн дээр нь гишгэж гарч ирсэн “сайн ах"-аа балбалаа, аядуу тайван занг нь ашиглан муучиллаа гэж харж байгаа бол бүр зарим нь зоригтой улстөрч, бүлэглэл хоорондын тэмцлийн гол манлайлагч нь гэж харж байгаа. Аль ч талаар нь харсан бай төрийн дээр зайдалсан бүлэглэлийг хага цохин, Улаанбаатар хотын газрыг хуваан зарсныг илчлэн, М.Энхболдыг нэн даруй суудлаа өг гэж зоригтой дуугарч байгаа хүн бол тэр.

“Жам ёсны бизнесийн эрүүл бүтцийг бүрдүүлж улс төр, бизнесийн эрх мэдлийг ашиглан хувь хүн, бизнесийн бүлэгт биш хуульд захирагддаг авлигаас ангид төр засгаа бүрдүүлье”. Энэ үгийг Л.Оюун-Эрдэнэ 2015 оны Улс тунхагласны баяраар “Азийн хүлэг улс” номын нээлтийнхээ үеэр хэлж байжээ. Угтаа өнөөгийн тэмцээд байгаа Л.Оюун-Эрдэнэ яг л өнөөдрийн үйлдлээ зураглан хэлж байж. Үйл явдлын өрнөл чухамдаа л түүний хэлж байснаар таарсан. ЖДҮ-г эрх баригчид хоорондоо хувааж авсан нь ил болов. Түүнтэй нь намын дарга тэмцэхээр болов. Тэмцсэн намын даргаа гүйцэтгэх засаглалаа удирдаж чадаагүй гэх шалтгаар бусад нь тонгорохоор улангасан дайрч эхлэв. УИХ хэлэлцээд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг байранд нь үлдээх болов. 60 тэрбумын схемийг бий болгосон М.Энхболдтой тэмцэж эхлэв. Ерөнхий сайд, намын даргын хувьд сахилга хариуцлагыг бий болгохоо ард түмэнд амлав. Гурван жилийн өмнө Харвардад боловсрол эзэмшсэн залуу улстөрчийн сануулж хэлж байсан бүхэн ийнхүү өнөөдөр гол болж, олон ангиар сунжрах савангийн дууриас ч илүү онц сонирхолтой болоод байна.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүний хувьд сөрөг хүчнийхэнтэйгээ хамтран төрийн дээр зайдалсан бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа нь олон нийтэд магадгүй итгэл төрүүлсэн байх. Эсрэгээрээ эрх мэдлийн гинжин хэлхээнээсээ салахыг хүсээгүй бүлэглэлийн эд эсүүдэд харин сонин туссан байж болох. Өмнө нь нэг намаас сонгогдсон хүмүүс хоорондоо ингэж мэтгэлцэж байсан тохиолдол үгүй. Бүр ардчилсан гэх тодотголтой нам хүртэл шүү. Гишүүдийн 38-аас дээш нь М.Энхболдод итгэхгүй УИХ-ын чуулгандаа суухгүй өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дөрвөн ч удаа ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлов. Бас л анхны тохиолдол.

Улстөрч хүний нэг том үнэлэмж, ноён нуруу бий. Тэр нь өнөөдөр хэлснээсээ маргааш урвахгүй байх явдал. Өнөөдөр нэг удаа үлгэр зохиож ярьчихаад маргааш нь дахин нэг худал зүйл санаасаа зохиох чадвартай улстөрчидтэй цагт ийм хүнийг хайхад бэрх. Гэхдээ гурван жилийн өмнө ярьж хэлснээрээ нэг намын ах гэж эмээлгүй, анх удаа УИХ-д сонгогдсон залуу гишүүн гэж бэргэлгүй, ширүүхэн дуугарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг хүмүүс нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Нэг танхимд хамт сонгогдсон үеийн гишүүдийн зориглож хэлж чадаагүйг тэр дуугарч байгаа. Нэг хэсэг нь популизм гэж харсан ч бай, нөгөө хэсэг нь ахыгаа тонгорлоо гэж харсан ч бай тэр өнөөдөр нийгэмд нэг зүйлийг ил болгож чадсан. Төрийн дээр зайдалсан бүлэглэл бийг, түүнийг тэргүүлж байгаа хүн нь парламентын засаглалыг удирдаж буйг, эрх мэдлийн гинжин хэлхээг яг одоо л тас цохих ёстойг тэр ойлгуулсан. Залуу улстөрч хүн чухамдаа үүнээс өөр юу хийх билээ. Сөрөг хүчнээс гараагүй зоригийг тэр харин эрх баригчид дундаас гаргаж ирлээ.

Эцэст нь түүний уриалгыг дахин сануулъя. “...Улстөрчид мөнгөөр бус мэдлэгээр сонгогддог жишиг тогтооё. Ёс зүй өндөр иргэний нийгмийн шалгуурт нийцэхийн тулд улстөрчид өөрсдийгөө удаан хугацаанд шат дараалан бэлддэг байя...” гэж...

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(182.160.37.109) 2018 оны 12 сарын 21

Zaluu hun baij shal teneg ingej baihaar gegeelegeer setgeesei

0  |  0
baagii(130.149.80.199) 2018 оны 12 сарын 19

60 тэрбумын бичлэг дээрээ Энхболд ”Улс төрийн фандрайзинг ингэж хийдгүймаа залуучуудаа....” гэчихсэн бол үнэлэх байлаа. Гэтэл юу вэ ”.....Хотынхныг бас хийцэн байгаа юу?.....” Гар утсаараа google дэхэд л гарч ирэх мэдлэг шүү дээ.Хажууд нь Оюун-Эрдэнэ ямар байна. Шал өөр түвшинд харж ярьж байгаа биз дээ. Зайгаа тавьж өгсөн дээр дээ. УИХ-ын дарга аа !!!

0  |  0
зочин(103.26.195.106) 2018 оны 12 сарын 18

Энхболдын бичээч бишээ, түүнийг өмөөрөөд байх ч хэрэг алга.Гэхдээ наад залуу чинь Энхболдоосоо хэдэн хувь илүү хор найруулагч гэдэг нь тэр бичлэгээс харагдаад байгаа шүү. Болгоомжлоход гэмгүй л байх. Баттулгатай нийлж улс орныг хааш нь чирэх гээд байна.

0  |  0
Amar(202.9.42.168) 2018 оны 12 сарын 18

Estoi zov hellee

0  |  0
шудрага(112.72.15.218) 2018 оны 12 сарын 18

Үгүй дээ зөвхөн хувийн өшөө хонзон гэж харагдаж байна. Улсын төлөө гэвэл арай бодитой юм барьж авах хэрэгтэй. Анхнаасаа ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд Бат тулга, Хүрэлсүх, Баатар, Оюун эрдэнэ нарын хувилдааны үргэлжлэл шүү дээ. Болгоомжтой л байгаарай хүмүүсээ. ЭНхболд огцорлоо ч ИХ хурал тарлаач байдал сайжрах нь юу л бол???? Харин олон тэрбумын хэрэг л замхарч магадгүй дээ. Олон баримт устана даа

0  |  0
Иргэн(172.58.92.39) 2018 оны 12 сарын 18

Олон жил биднийг улс төрчид мунхруулж, ярьж амласан үгэнд итгэж одоо л нэг сайхан амьдрах цаг ирж байна гэж 29 жил итгэсэн. Муулаад байдаг соц. үеэсээ харин ч бүр долоон дор болсон. Энэ залуу харин ч зоригтой гарч ирсэн. Дахиад хуурчихвий дээ.

0  |  0
төгсөө(58.140.211.96) 2018 оны 12 сарын 17

оюун-эрдэнэ бол мэдлэг боловсрол сайн хамгийн гол нь эвдрээгүй зөв бодолтой залуу. ийм залуучууд монголын ирээдүйд гэрэл гэгээ авчирна.

0  |  0
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 17

Hentei huvaaltsahguigeer hiih ajlaa HUB-d tohoh gesen Hurelsuh hoorhii.

0  |  0
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 17

Hentei huvaaltsahguigeer hiih ajlaa HUB-d tohoh gesen Hurelsuh hoorhii.

0  |  0
Piarchin(115.171.244.61) 2018 оны 12 сарын 17

ene hodoonii baagii Harbard togsson gej bultreh. Hudlaal baihgui yu?! Harvardiin jinhene kurst yaaj suraltsaj togsoh yum. Hogjij baigaa manai metiin ulsaas gar holoo bolgoh zorilgoor niiemd bolj bui uzegdliin hamgiin muu hoos boloh ereever huraavar paktiig l yaridag yum Tuuniig ni Oyun-erdene met ni ih yumand bodoj yvadag bas devergedeg. har piarchin.Hervee 60 terbum gegch shem bielelee olson bol hamgiin ih huviig hurtsen hun bol Oyun-Erdene mon. 60 terbumd Oyuh-Erdeniin huvi bii. Odoo neg ih shudraga dur esgeh ni utgagui ee. Jonhuund sain hovchihol uneniig hudal bolgood ilbedchine gevel ugui

0  |  0
Piarchin(115.171.244.61) 2018 оны 12 сарын 17

ene hodoonii baagii Harbard togsson gej bultreh. Hudlaal baihgui yu?! Harvardiin jinhene kurst yaaj suraltsaj togsoh yum. Hogjij baigaa manai metiin ulsaas gar holoo bolgoh zorilgoor niiemd bolj bui uzegdliin hamgiin muu hoos boloh ereever huraavar paktiig l yaridag yum Tuuniig ni Oyun-erdene met ni ih yumand bodoj yvadag bas devergedeg. har piarchin.Hervee 60 terbum gegch shem bielelee olson bol hamgiin ih huviig hurtsen hun bol Oyun-Erdene mon. 60 terbumd Oyuh-Erdeniin huvi bii. Odoo neg ih shudraga dur esgeh ni utgagui ee. Jonhuund sain hovchihol uneniig hudal bolgood ilbedchine gevel ugui

0  |  0
зочин(64.119.24.41) 2018 оны 12 сарын 17

Өдий болтол хийж байсан үйлдэл хэлсэн үгээс нь яавч итгэл даах хүн биш нь илхэн байна.

0  |  0
Amar(202.179.25.207) 2018 оны 12 сарын 17

залуу гишүүн гэж бэргэлгүй, ширүүхэн дуугарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг хүмүүс нэгэнт хүлээн зөвшөөрчээ

0  |  0
zochin(202.21.106.140) 2018 оны 12 сарын 17

Хотоос 49км ой модон дунд, тог цахилгаанаа шийдсэн, зам сайтай, эрүүл тэгш газарт хаус хотхон барих ажилд хөрөнгө оруулж хамтарч ажиллах хувь хүн, байгууллага хайж байна. 88145555

0  |  0
Zochin(202.179.30.194) 2018 оны 12 сарын 17

Ene zalug kharakhaar gaikhaad bgaan. Jinkhene ugsun avsan barimttai yumtai temtsekhgyi l bgaa umdaa. Tegsen murtluu ATG, tsagdaa, prokuror n” shalgaad notlogdoogyi kheregtei l temsteed bgaan. Tegekheer l neg l sonin bgaa yum daa. Chi ter JDY-teigee ingej temts”sen bol ydaj ynen shudargiin tuluu yavaad bgaa yum bna khuurkhii gej bodmoor baikhiin. Byyr chichreed bgaa yum. Neg l yum bgaa bolood lingej chichreed baikh shig bgaa yum. Za tegeed khereed baikhad khudlaa yaridag, khiideggyi neg nukhdyyd bdg sh dee. Ted nariin l neg yum shig bgaa yum.

0  |  0
Иргэн(202.9.44.122) 2018 оны 12 сарын 17

Үхсэн нохойн баас. Хулхины гомо бацаан.

0  |  0
ИРГЭН(202.126.89.51) 2018 оны 12 сарын 17

ОЮУНЭРДЭНИЙН УХААНТАЙГ ГАЙХАГЧИЙГ ШООЛЧИХЁО.НААД ХҮН ЧИНЬ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ТОМ ДУУГАРЧ.ШУДАРГА ЖҮЖИГ ТАВИГЧ.АРДАА ТОМ ХАМГААЛАГЧТАЙ.ХҮРЭЛСҮХ.Х.БАТТУЛГА ГЭЭД АЙХ ЮМГҮЙ.НҮҮР БАРДАМ БГАА ЮМ.МАШ АМАРХАН ХУВИРАМТГАЙ.ХАМЕЛИОН ШИГ.ТӨР АМГАЛАН ТҮМЭН ОЛОН ЭВТЭЙ БАЙГ

0  |  0
зочин(192.154.99.250) 2018 оны 12 сарын 17

Дэмжиж байна

0  |  0
Сүлд(59.153.113.222) 2018 оны 12 сарын 17

Хүзүүгүй хүмүүс онц аюултай

0  |  0
Altanchimeg (66.181.160.40) 2018 оны 12 сарын 17

Ard tumen bid zuv turtei bhiin tuluu olon Jil zuv son odoo Ergeh tsag ni bj bna. Ouynerdene gishuunig demjij bna .buh humuus demjih heregtei ur huuhdiin ireedui shuu

0  |  0
.(112.72.12.3) 2018 оны 12 сарын 17

Ухаантай мэдлэгтэй залуу билээ. Яръж байгааг нь сонсоод өөрийн бодсоноор улс төр яръж худлаа гуцдагаа болий гэж бодсон шүү. Оюун-Эрдэнийг дэмжиж байна.

0  |  0
Зочин(203.117.154.232) 2018 оны 12 сарын 17

Монгол улсын ирээдүй иймэрхүү залуусын гарт байгаасай

0  |  0
Г.Батнасан(103.194.176.117) 2018 оны 12 сарын 17

Ямар ч байсан МАНАН-гийн эсрэг дуугараад эргээд буцаж МАНАН-д уусч байсан нөхдийг бодвол энэ Оюунэрдэнэ, Аюурсайхан нар түүчээлж өөрт нь эрсдэлтэй ч түмэнд ээлтэй тэмцэлийг эхлүүлж, манлайлж байна. Монгол хүн бүр өөр, өөрийн чадлаар дэмжих ёстой.

0  |  0
иргэн(202.9.42.20) 2018 оны 12 сарын 17

ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛ , АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭР БАРАГДЛАА

0  |  0
Зочин(202.126.89.26) 2018 оны 12 сарын 17

Монгол төрийн үйл ажиллагааг доголдуулсан энэ этгээдийн хичээл гэж юу бсан юм. Улсаа гэх сэтгэлгүй ийм л хүмүүс төр засгаар тоглож эз т хүртэл нөлөөллөө. Инээд бодохоор харийн гар хөлүүд гэж бодохоос өөр юугаар ч сэтгэх арга алга. Тийм шударга юмуу гэхээр женко хүк нарын олон зуун тэрбумын талаар аа ч гэж ангайхгүй утсан хүүхэлдэй

0  |  0
Иргэн(59.153.113.27) 2018 оны 12 сарын 17

Ард нь том хүн байгаа учир ингэж том том бүлтэрч байгаа юм

0  |  0
Зочин(202.179.31.50) 2018 оны 12 сарын 17

Юун зориг гэж үхсэн баас бүгд адилхан манан болсон энэ залуу шударга хүн биш ах нарынхаа заавраар яваа хүн

0  |  0
hun(202.21.117.194) 2018 оны 12 сарын 17

shudarga busiig halah gej zorigtoi duugarch bgaa gishvvd zaluuchuudiig demjih heregtei bna zaluusaa uursdiihuu ireeduin tuluu shuudee

0  |  0
Top