“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалт Давтан сургалт сэргээн заслын төвд өчигдөр /2018.12.17/ эхэллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гад түймэр унтраах, аврах ангийн 30 орчим захирагч хамрагдаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд сургалт явагдах юм.

Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, сувиллын тусламж үйлчилгээ хийлгэнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top