Мал тооллого өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

 

Энэ сарын 7-ноос эхэлсэн улсын хэмжээний мал тооллогын ажил өнөөдөр (2018.12.17) дуусна. ХХААХЯ-наас мэдээлснээр энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байгаа ажээ. Улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээллээ. Энэ өвлийн хувьд бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангажээ. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бөгөөд нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн хүрэлцээ муу үзүүлэлттэй байгаа.

Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр даац 50 хувьтай сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурчээ. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top