Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийнхан улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ. Э, Х, П нарыг баривчлах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн тасгийнхан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хаяг байршлыг нь тогтоон баривчилсан байна. Мөн Хэрлэн, Дэлгэрхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумд, Өлзийт тосгонд үйлдэгдсэн малын хулгайн найман гэмт хэргийг илрүүлэн, эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж эхэлсэн аж.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.203) 2018 оны 12 сарын 17

ROBOT MALAAR BARIJ AVAH

0  |  0
Top