ШХАБ-д элсэх нь зүйтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллана

ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж,  байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай.  Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.

ДОКТОР Д.УЛАМБАЯР: ЭЛСЭХ НЬ ЗҮЙТЭЙ, МАНАЙ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРЫН ХИЛИЙН
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ


-Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол улс бол төвийн сахисан гэсэн нэр томьёо байхгүй. Тэгэхээр манай улс төвийг сахисан улс биш. Үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт, үнэнийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого явуулна гэж гадаад бодлогынхоо зарчимд тэмдэглэсэн байдаг.  Манай улс 2004 онд ШХАБ-д хамгийн анхны ажиглагч гишүүнээр элссэнээс хойш  13 жил боллоо. ШХАБ 2001 онд албан ёсоор Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болж хөгжиж чадсан.

17 жилийн хугацааны 13-д нь Монгол Улс ажиглагч гэсэн үүднээс явж ирсэн. Сүүлийн үед олон улсын харилцаанд геополитикт  маш их өөрчлөлтүүд гарч байна. Олон төрт эзэмшлийн тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа. Яг энэ тогтолцооны төвд нь Монгол улс байж байна.  ШХАБ нь үндсэндээ цэрэг улс төрийн байгууллага болон хөгжихгүй, эдийн засаг инфляцын байгууллага болж хөгжихгүй энэ бол бүс нутгийн өөрөөр хэлбэл хөрш орнуудын хамтын ажиллагаа итгэлцэл, сайн хөршийн найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм чиг шугамыг баримтлан явж байна.

Энэ бүхнийг  дүгнэж үзэхэд ер нь  ШХАБ-д элсэх нь  зүйтэй юм байна. Хэт туйлшрах үзэл, олон улсын алан хядлага салан тусгаарлах үзэл талаас ШХАБ нь анхаарч ажилладаг. Энэ нь  манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж байна. ШХАБ бол өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэзээ ч цэргийн эвсэл байгаагүй, цаашдаа ч цэргийн эвсэл болохгүй гэдгээ албан ёсоор зарласан.  Бид 13 жил ажиллагчаар оролцлоо. Тэгэхээр цаг нь болоогүй гээд байх юм. Дахиад ирээдүйд 20 30 жил хүлээх үү.  Цонхны цаанаас  ажиглагчаар байна гэдэг ерөнхийдөө болвол юу ч хийхгүй байна гэсэн үг.

Энэ байгууллага Монголтой Монголгүй цаашаагаа явна. Орос Хятад хоёр манай улсгүйгээр хамтын ажиллагаа нь маш хүчтэй явагдаж байгаа. Бид  нар  сугараад хоцорч байгаа юм. Бид Оростой 2009 онд стратегийн түншлэл, 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэл  2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тогтоочихсон. Мөн  Казакстан улстай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэтхэг улс манай стратегийн түншлэл гурав дахь хөршөөр ороод ирж байна.

Энэ бүтцэд бид нар орж байж хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.  Өнөөдөр бүх улс орон НҮБ-ын дүрэмтэй. Аль нэгэн улс заагаад тэрний үгээр яваад байдаг тийм үе өнгөрчихсөн. Уялдуулан зохицуулсан гадаад бодлого гэдэг бол социализмын орнуудын хооронд байсан. Өнөөдөр бид байр сууриа тодорхой илэрхийлээд хэлэх газар нь хэлээд үйл ажиллагаагаа зохицуулаад дэд бүтцийнхээ салбарт илүү ач холбогдол өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сунсэ(59.153.114.74) 2018 оны 12 сарын 18

Ямаан дээр Тэмээний гарлага гаргах гээд яс узэх юмаа. Та нарт л хэрэгтэй болохоос улс гэрт маань падлийч угуй байгууллага бишуу. Яг унэндээ монголоор дуурэн дипломат ажилтан, олон улсын шинжээч ажиглагч телеелегчид дуурээд байгаа бишуу. !!! Баахан тэнэг нь дэндсэн хенген хоол гударч, ганган хувцас зуусгэлтэй хулгайч луйварчин мэдэгдэхгуй нам лам дагасан дагалдагсдаа хооллох идуулэх нэг гэр барих гээд зутгээд байгааг ойлгож ядах юм алга. Эцэст нь тэд 20 гучхаг жилийн дараа хорвоогоос арилж тонилоод егехийн цагт Энэ Монгол орон минь хэний мэдлийнх болохыг эд нар хариуцаж чадахуу???

0  |  0
irgen(202.179.26.154) 2018 оны 12 сарын 18

NUB dr manaih yaj haragdah bol,

0  |  0
zochin(66.181.187.251) 2018 оны 12 сарын 18

TRANZIT TEEVRIIG GUIH N AILAAS HOOL UNEGUI GUIJ BAIGAATAI IJIL MONGOLIIG SHAVHAGDASHGUI BAYLAG BOLOH OYUN UHAANAA EKSPORTOLJ AJ UILDVERIIN 4 HUVISGALAAR OROS HYATDIIG TURUULED BURUUDAHGUI GEJ

0  |  0
zochin(66.181.187.251) 2018 оны 12 сарын 18

AMUR MURUND OROS HYATDIIG HOLBOSON GUUR 2016 OND BARIAD EHELSEN TER ZAM BOL ASHIGLALTAD ORVOL ORTOG N HYAMD TUSNA TEGEHLEER MONGOL TRANZIT TEEVREES ILUU OYUNII EKSPORTOO DEMJEED

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2018 оны 12 сарын 18

ҮГҮЙ. ЭНЭ БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ, ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ. ЯАСАН Ч ЭЛСЭЖ БОЛОХГҮЙ. ДАРАА НЬ АМАА БАРИВ. ТЭР ҮЕД ЦОГТБААТАР БИШ ЧИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ. ҮГҮЙ Ш ДЭЭ.

0  |  0
Top