Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан (2018.12.16)өдөр болжээ.  Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцэн гурван шүүгчид зургаан сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталжээ. Гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрүүлч өвгөн(66.181.160.42) 2018 оны 12 сарын 18

Ер нь хуулийнхан буюу шүүгчид шийтгэл хүлээж байсан удаа бий юу, арай ч байхгүй ш дээ. Хуульчдыг чанга л шийтгэх нь чухал. Шүүгчид бие хүмүүсийг илт хохироож, хээл хахуульд идэгдсэн нь мэдэгддэг юм билээ.

0  |  0
Top